Өнөөдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын бүлгийн зүгээс энэ салбарт дахин “давхар дээл”-тэй хүнийг сайдаар томилж болохгүй гэдэг саналыг хэлж байгаа. Мөн АН-ын зарим нэг гишүүн Ш.Түвдэндоржийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Тодруулбал УИХ-ын М.Зоригт “Шал дургуй хүрээд чуулганы хуралдааныг орхиод гараад ирлээ. Хуралдаан орхиж гарах нь тойрогтоо ажиллаж ирсэн гишүүний сонгогчдын байр суурь. Санал хураалтын үеэр танхимд орж “давхар дээл”-ний эсрэг санал өгнө. Ш.Түвдэндорж маань өөрөө нэрээ татах зориг гаргаж болохгүй л юм байх даа” гэв.
Т.Энхэлээ



















































