Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өнөөдөр чуулганы хуралдааны үеэр энэ үгийг хэлэв. Түүний хэлж буйгаар бол Дархан, Улаанбаатар хоёрын хоорон дахь зам авто раллигийн зам шиг болсон гэнэ. Зам хэтэрхий их эвдэрсэн учир машин явахад хүндрэлтэй байгаагаас гадна осол аваар ч их гарах болсон байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ талаар үргэлжлүүлэн ярихдаа “Энэ засгийн газар хот хоорон дахь замаа ч засч чадахгүй байна. Хуучин бол ядаж замаа засаад байдаг байсан. Нэг вагончик байрлуулаад тэндээ хоёр хүн амьдраад замаа засаад байдаг байсан. Одоо бол замын арчлал хөсөр хаягджээ ” гэсэн юм.
Тиймээс тэрбээр энэ Засгийн газрыг зээлж авсан мөнгөөрөө чухал ажлуудаа хийх хэрэгтэй гэсэн юм.
Т.Энхэлээ



















































Сэтгэгдэл (2)