УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилох эсэх асуудлыг хэлэцэж байна. Хуралдаан нилээн ширүүн уур амьсгалтай болж байгаа бөгөөд удахгүй санал хураалт явагдана. МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь Ш.Түвдэндоржийг дэмжихгүй гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Давхар дээл”-ний асуудлаар аргаа барж байна. Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилж болохгүй. Одоо Ерөнхийлөгчийг л харж байна. Ерөнхийлөгч үнэхээр чин сэтгэлээсээ “давхар дээл”-ийг тайлъя гэж байгаа юм бол Ш.Түвдэндоржийг томилох асуудалд хориг тавих хэрэгтэй” гэв.
Т.Энхэлээ



















































Сэтгэгдэл (4)