
Чуулганы хуралдаанаар Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилох эсэхийг хэлэлцээд 34 гишүүний саналаар дэмжлээ. МАН-ын бүлгийн гишүүд санал хураалтанд оролцоогүй бөгөөд нийт 40 гишүүн санал асуулгад оролцлоо. Учир нь УИХ-ын удирдлагууд цөөнхийн бүлгийн үгийг сонсолгүй удаа дараа хууль зөрчсөн гэж тус бүлэг үзэж байгаа юм. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг УИХ-аар даруй хэлэлцэхийг шаардаж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (8)