
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэх байсан. Үүнээс ганцхан Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Харин үлдсэн 11 асуудлаар МАН-ын бүлэг ажлын таван хоногийн завсарлага авах саналыг гаргалаа. Харин Р.Гончигдорж хэлэлцэж байгаа бүх асуудлаар завсарлага өгөхгүй боломжгүй. Зөвхөн Галын аюулгүй байдлын тухай хуулиар завсарлага өгөх боломжтой гэснээр үлдсэн асуудлуудыг маргааш хэлэлцэхээр боллоо. МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Хэрвээ Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцэхгүй бол цаашид ч хэлэлцэх асуудлуудаар завсарлага авч магадгүй гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)