Дөнгөж сая Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайдаар томилогдсон Ш.Түвдэндорж 18.00 цагт тамгаа гардаж авахаар болжээ. Түүнийг Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдаар томилох асуудлыг өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцээд 34 гишүүний саналаар дэмжсэн юм. Дашрамд дурдахад, Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд асан Х.Баттулга нь өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг сайдын ажлаа өгснөөс хойшхи 20 гаруй хоногийн хугацаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ажлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг гүйцэтгэж байгаа юм.
Т.Энхэлээ



















































Сэтгэгдэл (4)