УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар осолд орсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл түүний бие нилээн муу байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Гэр бүлийнхэн нь ч мөн сэтгэл санааны хүнд байдалд байгаа аж.
Тэрбээр осолд ороод гурав хоногийн дараа буюу өчигдөр ухаан орсон байна.
Тэрээр АНУ-д Стэнфордийн их сургуульд цагийн багш хийж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр “Тэрээр өнгөрсөн даваа гаригт Америк багшийн хамт явган зорчигчийн гарцаар гарч яваад дүрэм зөрчиж, цагдаад хөөгдөж байсан машинд дайруулсан байна” гэв. Түүнтэй хамт явж байсан багшийн хувьд бүр хүнд байдалтай байгаа бөгөөд одоог хүртэл ухаан ороогүй байгаа аж.
Автомашины
осол гаргасан, дүрэм зөрчөөд цагдаагаас зугатаж явсан жолоочийг
баривчилсан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэв.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (2)