
Иймд өнөөдрийн Засгийн хуралдаанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд тэмдэгтийн хураамж төлүүлэхээр тусгасан "Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль"-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хурлаас тус хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.
Дээрх өөрчлөлтийг хийснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай гомдлын тоо буурч, төсөвт улсын тэмдэгтийн хураамжийн орлого төвлөрөх, төлбөр барагдуулах ажиллагаа түргэн шуурхай хэрэгжинэ. Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгийн урсгал, эрэлт нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж байна.
24tsag.mn