
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр " Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзснийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн. Төслийн нэрийг “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” гэж өөрчлөх санал мөн дэмжлэг авчээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэнээр дараагийн асуудлыг хэлэлцэхээр болсон юм.
Т.Энхэлээ