Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2014-6-13
0
ЖИРГЭХ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.06.13/ үдээс хойшхи хуралдаанаар Монгол хэлний тухай  хуулийн төслийг /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, А.Бакей, Г.Батхүү, Л.Гантөмөр, Н.Энхболд нар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Даяаршлын үйл явц улам өргөн цар хүрээг хамрахын хэрээр дэлхийн олон улс үндэстэн хэл, соёл, үндэсний уламжлалаа хадгалах, хамгаалах асуудалд ихээхэн анхаардаг болж байна. Мэдээллийн технологийн эрчимтэй хөгжил эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудад соёлоо түгээх илүү боломжийг олгож, улмаар цөөн хүн амтай улс үндэстнүүдийн хэл, соёл уусч бүдгэрэх аюул нэмэгдэж байна. Манай улсад сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд монгол хэл бичгийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт алдагдсаны улмаас иргэдийн, түүний дотор төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын монгол хэлний мэдлэгийн төвшин ихээхэн доройтсон, монгол хэлний зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал алдагдсан, бүх шатны боловсролын байгууллага дахь монгол хэлний сургалтын чанар муудсан, гадаад нэр томьёог монголчлох, үгийн санд шинэ үгийг бүртгэх ажил зогсонги байдалд орсон, гудамж, зам, талбай, албан байгууллагад монгол хүүхдэд монгол хэлний хичээлийг заахгүй байгаа зэрэг монгол хэлний хэрэглээ, хөгжил, хамгаалалтай холбоотой олон сөрөг асуудал хуримтлагджээ.

Энэ байдлыг харгалзан үзэж, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, улам боловсронгуй болгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн шинэчилсэн найруулга болох “Монгол хэлний тухай хууль”-ийн төслийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчийн болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн дийлэнх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт:-
Энэ хуулийг яг одоо хэлэлцэхэд эрт байна. Хуулийг хэлэлцэх эсэхийг шийдээд дараагийн шатны хэлэлцүүлэг хийхийг хүлээж, Улсын Их Хурлын гишүүд, иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулж байж энэ хууль бүтэн болно. Одоо хуулийн төслийг баталвал иргэдийн дунд крилл бичигтэй дээр нь үндэсний монгол бичгийг давхар хэрэглэнэ гээд шинээр сурах болон дахин сурах хүмүүст ойрын хэдэн жилд үүсэх хүндрэлүүд харагдаж байна. Дээрээс нь латин үсгийг галиглаад хэрэглэх ёстой. Амьдрал дээр бүх хүн латин үсгийг хэрэглэн сошиал ертөнцт эй харьцаж байна. Иймээс бид босоо бичиг рүү шилжих үү үгүй юу гэдгээ хэлэлцүүлэг өрнүүлж, нухацтай ярилцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй. Миний хувьд эсэргүүцэж байгаа зүйл байхгүй. Уг нь гурван төрлийн хэлний талаарх энэ том асуудлыг Улсын Их Хурлын гишүүд санаачлах бус Засгийн газар бодлогын түвшинд оруулж ирээд үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Улсын Бага Хурлын үед монгол хэлний асуудлыг хэлэлцэж нэлээд маргаан, мэтгэлцээн дагуулж үр дүнд хүрэлгүй орхигдож байсан.

Улсын Их Хурлын гишүүн Л.Цог
:- Хуулийн төслийг дэмжиж байна. Тэгэхдээ их түвэгтэй. Улсын Бага Хурлаар монгол хэлний талаар хэлэлцэж байх үеийн гишүүдээс энд сууж байна. Энэ үед маш их маргаж мэтгэлцэж байсан ч үр дүнд хүрээгүй. Улс үндэстнүүдэд хос бичиг, хос хэл гэж байдаг юм байна. Крилл, хуучин монгол, латин гээд гурван багц зүйл яваад байна. Манай монгол хэл бичгийн эрдэмтдийн дунд криллээ хамгаалсан, хуучин монгол бичгээ хамгаалсан хоёр урсгал байдаг юм билээ. Энэ асуудлыг хойш нь тавилгүй хэлэлцээд явах нь зүйтэй. Гэхдээ довтолгож болохгүй үе шаттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн С.Баярцогт гишүүний саналтай санал нэг байна. Цаашид Засгийн газраас ч хийж хэрэгжүүлэх зүйл их гарна.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан:
- Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Монгол бичгийн талаар сүүлийн хорь гаруй жил ярилаа. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг гаргасан. Төр өөрөө санаачилга гаргаад монгол бичгээ хэрэглээ болгох хугацаа болсон уу гэвэл болсон. Тэгэхдээ бусад гишүүдтэй санал нэг байна. Энэ асуудлыг хэлэлцэхэд үндэсний зөвшилцөл зайлшгүй байх шаардлагатай. Хуулийн төсөлд зургадугаар ангиас үндэсний монгол бичиг заахаар оруулж ирж байна. Энэ заалтыг Боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримтат зайлшгүй оруулж өгөх нь зүйтэй. Нөгөө талаас үүрэгжүүлсэн заалтууд их байна. Ингэхдээ урамшууллын зохицуулалт, эдийн засгийн хөшүүргүүдийг тусгах хэрэгтэй. Лоозон, тунхагийн шинжтэй бус цогцоор нь харж амьд хууль гаргахад анхаарах нь чухал.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү:-
Монгол судлалын чиглэлээр тогтоолын төсөл батлуулж байсан хүний хувьд энэ хуулинд их анхаарч байна. Монгол хэлний хууль гэсэн нэр томьёотой мөртөө монгол бичгийн хууль гээд байгаа нь ойлгомж муутай байна. Хэлний тухай хууль яриад байна уу бичгийн тухай хууль яриад байна уу гэдэгт хамгийн түрүүнд санаа тавих ёстой. Хэлийг улс орны тусгаар тогтнолтой холбож байгаа үед маш няхуур хэлэлцэж ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай.

Хуралдаанаар гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 58 гишүүнээс 46 нь дэмжиж 79,3 хувийн саналаар дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлж чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    3 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    24 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    28 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    51 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    1 цаг 46 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2 цаг 32 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    2 цаг 35 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    3 цаг 41 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 49 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    4 цаг 19 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    5 цаг 56 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    6 цаг 10 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    6 цаг 26 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 31 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    7 цаг 29 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    9 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    19 цаг 52 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК