
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар саналаа нэгтгэх юм. Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд эхлэх бол Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд эхэлнэ. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болох аж. Мөн нам, эвслийн бүлгүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэгт саналаа хүргүүлэх юм байна.
Т.Хулан