
Эдийн
засгийн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн
сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын бүлгээс түүнийг
огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Уг нь өмнөх долоо хоногт түүний асуудлыг хэлэлцэх гэсэн
боловч АН-ын бүлэг хурлыг хойшлуулах горимын санал гаргасан юм. Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудал нийт гурван удаа хойшлоод байгаа. Тиймээс энэ
долоо хоногт заавал хэлэлцэх байх гэсэн таамаглал олны дунд байна.
МАН-ын бүлгийн зүгээс
Н.Батбаяр сайдыг ажилдаа хариуцлагагүй хандсан, хариуцсан салбараа
удирдах чадваргүй, эдийн засгийг хүндрүүлж, ард түмний амьдралыг
доройтуулсан хэмээн үзэж байгаа юм. Тус бүлэг өмнө нь ч түүнийг
огцруулах асуудлыг хөндөж байсан билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)