УИХ дахь АН-ын бүлгээс Газрын тухай хуулийн талаар албан ёсны мэдээлэл хийхээр болжээ. Тус хуулинд гадаадын иргэдэд урт хугацаагаар газар ашиглуулах тухай заалт орсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Одоогоор Газрын тухай хууль Байнгын хороогоор хэлэлцүүлэгдэх шатандаа явж байгаа бөгөөд МАН-ын бүлгээс тодорхой саналуудыг ирүүлээгүй учир хэлэлцүүлгийг хойшлуулсан билээ.
Түүнчлэн өнөөдөр Чингисийн талбайд энэ хуулийн төслийг эсэргүүцэгчдийн цуглаан болох гэнэ.
24tsag.mn


















































