
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын бүлгээс түүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Уг нь өмнөх долоо хоногт түүний асуудлыг хэлэлцэх гэсэн боловч АН-ын бүлэг хурлыг хойшлуулах горимын санал гаргасан юм. Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудал нийт гурван удаа хойшлоод байгаа. Тиймээс өнөөдөр заавал хэлэлцэх байх гэсэн таамаглал олны дунд байна.
МАН-ын бүлгийн зүгээс Н.Батбаяр сайдыг ажилдаа хариуцлагагүй хандсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, эдийн засгийг хүндрүүлж, ард түмний амьдралыг доройтуулсан хэмээн үзэж байгаа юм. Тус бүлэг өмнө нь ч түүнийг огцруулах асуудлыг хөндөж байсан билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)