Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энхбаяр: Хуулийн засаглал хулгайчийг шүүх ёстой болохоос хүнийг айлгадаг юм биш

2014-6-17
0
ЖИРГЭХ
Иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар Ерөнхий сайдыг 2013 оны төсвийн 50 тэрбумыг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй хэмээн үзэж хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан.
    Untitled-1_500x500Иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар Ерөнхий сайдыг 2013 оны төсвийн 50 тэрбумыг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй хэмээн үзэж хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ асуудлаар цагдаад гомдол гаргасны дагуу тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Иргэн Б.Энхбаяртай дээрх асуудлын хүрээнд ярилцлаа.

-Иргэн Т.Сайнжаргал та хоёрт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Энэ хэрэг юу болсон бэ?


-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 2013 оны төсвийн 50 тэрбумын багцыг хууль зөрчин, тендергүйгээр зарцуулсан гэж үзэн Т.Сайнжаргал бид хоёр хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан юм. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийг нь гүтгэсэн гэж үзэж бид хоёрт энэ оны нэгдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Эхлээд сэжигтэн, дараа нь яллагдагчаар татан таван сар гаруй шалгах шив дээ. Анх хэрэг үүсгэхэд нь л бид хэлж байсан. “Энэ гэмт хэрэг биш ээ. Иргэд өөрт байгаа тодорхой баримтад үндэслэн, шалгуулах эрхтэй. Тэр баримтууд нь бүгд үнэн гэдгийг Н.Алтанхуяг өөрөө ч зөвшөөрдөг. Тэгэхээр тийм баримтыг олон түмэнд дэлгэж, хуулийн байгууллагаар шалгуулах бол огтхон ч гэмт хэрэг биш. Энэ бол зүгээр л айлгах, хуулийн байгууллагаар дамжуулан дарамтлах гэсэн арчаагүй үйлдэл болж байна” гэж. Тэр бүхэн үнэн байсныг хяналт тавьсан прокурорын байгууллага нотолж бидэнд үүсгэсэн эрүүгийн хэргийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хүн гүтгэсэн нь нотлогдохгүй байна” гэдгээр хэрэгсэхгүй болголоо.  

-Яг хэзээ хэрэгсэхгүй болгосон бэ? Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ хэргийн талаар юу гэж байх юм. Та хоёроос уучлал гуйх ёстой болж байна уу?

-Өнгөрсөн тавдугаар сарын 12-нд прокуророос хэрэгсэхгүй болгосон байсан. Тогтоолыг нь 10 гаруй хоногийн өмнө танил­цууллаа. Ер нь Н.Алтанхуяг бид­нээс уучлал гуйна ч гэж үгүй биз дээ. Харин би л лав тэр хүнийг уучилж байна. Ямар үйлдэлд нь вэ гэхээр хууль ёс гэдгийг өөрөө мэддэггүй, төсвийн хөрөнгийг яаж зарцуулсан баримтыг илчилсэн иргэддээ ял өгүүлж, хорьж цагдах гэсэн ичгүүргүй, тэ­нэглэсэн үйлдлийг нь уучилж байна.

-Ерөнхий сайд та хоёрыг ер нь юу гэж буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэхдээ тулсан юм бол?

-Т.Сайнжаргал бид хоёр 2013 оны арван­нэгдүгээр са­рын 28-ны өдөр хэв­лэлийн бага хурал хийж Ерөнхий сайд Н.Алтан­хуягийг “Бум­бардай” цуврал номд болон “Эх хэлний медиа” хөтөлбөрийн шугамаар Боловсрол суваг телевизэд нийт 500 гаруй сая төг­рөгийг ул­сын төсвөөс тендергүйгээр өгсөн гэж буруутгасан юм. Ул­маар АТГ-аар шал­гуулсан бо­ловч Ерөнхий сайд Н.Алтан­­хуягийг “Хэрэг хий­гээгүй” гэж үзэж АТГ шалгахаас татгалзсан. Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг биднийг өөрийг нь гүтгэсэн гэж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Бид ч зүгээр суугаагүй. Алийн болгон айж алгын чинээ болох юм бэ ер нь. Тавин тэрбумын багцаас дахин 9.7 тэрбумыг тендергүйгээр зарцуулсан гэж АТГ-т хандсан. Харин энэ удаа АТГ 9.7 тэрбумыг хууль зөрчин, нээлттэйгээр тендер зарлалгүй зарцуулсан төдийгүй Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнхийг дотны найзынхаа компанид уг мөнгийг өгснийг тогтоосон. Энэ тухайгаа АТГ бидэнд мэдэгдэж, буруутай хүмүүст арга хэмжээ авахуулах болно гэсэн. Харамсалтай нь тэр хүмүүс ямар ч арга хэмжээ авахуулаагүй л явж байна. Би 10 мянган төгрөгийн тухай яриагүй, 10 тэрбум төгрөгийн тухай ярьж байна шүү дээ. Гэтэл хууль зөрчсөн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх нь бүү хэл сахилгын шийтгэл ч ногдуулахгүйгээр хаацайлаад л өнгөрч байна. Хууль зөрчсөн ч гэсэн хохирол учраагүй байна гэсэн шалтгаанаар шүү дээ.
 
-Одоо энэ хэрэг ингээд дууссан уу? Ерөнхий сайд 50 тэрбумынхаа зарцуулалтыг УИХ-ын чуулган дээр танилцуулсан шүү дээ?

-Үнэнийг хэлэхэд энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн бол Ерөн­хий сайд Н.Алтанхуяг өөрөө шүүхийн өмнө их эвгүй байдалд орох байсан байх. Учир нь 500 гаруй сая төгрөгийг шилжүүлэх гэрээ нь Ерөнхий сайд мөнгө шилжүүлэх шийдвэр гаргаснаас долоо хоногийн дараа ЗГХЭГ-аас хийсэн, Оюуны өмчийн газраас мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ гарахаас өмнө Н.Алтанхуяг өөрөө захирамжаараа үнэлгээг нь тогтоочихсон байсан гээд бидний буруутгасан зүйлс бүгд үнэн бодитой болох нь баримтаар нотлогдчихсон. Тэгээд саяхан УИХ 50 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудал яригдахад маш олон сэжигтэй, хууль гажуудуулсан байх магадлалтай үндэслэл, баримтууд хөндөгдөж л байна лээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтэнд нэг сая төгрөгийн дүрмийн сантай компанид 1.7 тэрбумын ажил өгсөн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзүүлэлтээс нь дөрөв дахин бага үзүүлэлттэй төхөөрөмж нийлүүлсэн, зах зээлийн үнээс тав дахин өндөр үнэтэй техник авсан гээд л зөндөө асуудал яригдаж байсан.

-Та хоёр цаашид энэ асуудлыг дахиж шалгуулах уу?


-Эрүүгийн хуульд зааснаар гүтгэх гэмт хэргийн гол шинж нь “илт худал гүжирдлэг” байдаг бол бид Ерөнхий сайд Н.Алтанхуягийг маш тодорхой үндэслэл, баримт­тайгаар буруутгасан. Хуулийн байгууллага ч олон сар шалгасны эцэст тэдгээр баримтууд бүгд үнэн гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Уг нь бид 1990 онд алга нижигнүүлэн ташдаггүй нийгмийг хүсч л ардчиллыг сонгосон юм шүү дээ. “Шударга бус нийгэмд нүдээ аньж явснаас зүрхээ шархлуулж явсан нь дээр” гэсэн үг байдаг. Бидний илчилж шалгуулсан үнэнд итгэхгүй байгаа тэр байгууллагаар бид өнөөдөр нотлуулж чадахгүй ч маргааш гэж ирээдүй бас бий. Маргааш энэ мэт асуудлыг шударгаар шийдэх хүн, хууль биднийг тосон угтана гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Үүний төлөө зүгээр суухгүй.  Хуулийн засаглал хулгайчийг шүүх ёстой болохоос хүнийг айлгадаг юм биш.
С.Юмсүрэн
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HEHE (202.5.194.245)
    HULGAICH BISH BOL AIH HEREGGYI L BAIHGYI YUU
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    4 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    26 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    29 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    52 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    1 цаг 47 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2 цаг 33 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    2 цаг 36 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    3 цаг 43 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 50 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    4 цаг 20 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    5 цаг 57 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    6 цаг 11 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    6 цаг 27 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 32 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    7 цаг 30 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    9 цаг 47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    19 цаг 53 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК