
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Чингис бондын зарцуулалтын асуудалд цагдаа, прокурор гээд хууль хяналтын байгууллага хяналт тавих ёстойг тусгаж өгсөн байдаг. Тэгвэл сүүлийн үед Чингис бондын зарцуулалтын асуудал багагүй маргааныг дагуулаад байгаа. Тийм ч учраас Чингис бондын зарцуулалтад Прокурорын байгууллагаас ямар хяналт тавьж байгаа холбогдох албаны хүнээс тодруулахад "Манайхаас хяналт тавьдаггүй" гэсэн хариултыг өглөө.
Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө гаргасан зөвлөмжийг хуулийн байгууллагынхан олж хараагүй юу. Эсвэл хяналт тавих боломжгүй байна уу гэдэг асуулт гарч ирээд байна.
Д.Ундрах /24tsag.mn/