
-Удаа дараа хойшлогдож байсан Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал өнөөдөр байнгын хороогоор дэмжигдсэнгүй. УИХ-ын чуулганаар хэлэцэгдэх үү?
-Одоо чуулганаар энэ асуудал хэлэлцэгдэнэ. Байнгын хороон дээр манай бүлгийн гаргасан санал олонхийн дэмжлэг авдаггүй. Яагаад гэвэл УИХ-д нам эвслийн бүлгээс харьяалагдах суудал ялгавартай байдаг. Ийм байдалтай хоёр жил явж ирлээ. Тийм учраас манай бүлгээс гаргасан санал дэмжлэг авдаггүй.
-Танай бүлгээс хэдэн гишүүн Эдийн засгийн байнгын хороонд байдаг вэ?
- Дөрвөн гишүүн байдаг. Гурван гишүүн хуралд суулаа. Нэг нь өвчтэй байгаа.
-Өнөөдөр танайхаас гурван гишүүн хуралд суучихаад та ганцаараа огцруулах санал өгсөн. Тохиролцоо хийгдсэн гэх хардлага байна?
-Үгүй байлгүй дээ. Манай 26 гишүүн гарын үсэг зурсан. Эргэж буцаад байх зүйл байхгүй.
Т.Энхэлээ