Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн ардчиллаас шууд ардчилал руу

2014-6-17
0
ЖИРГЭХ

2014-06-17 Xelzuuleg Big“Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог дэмжих нь” сэдэвт бүсийн уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Тус хэлэлцүүлэгт Монгол Улс, Бутан, Камбож, Энэтхэг, Балба, Бангладеш улсын төлөөлөл оролцож төр, засгийн үйл ажиллагаа, төсвийн хуваарилалтад иргэдийн оролцоо, хяналтыг хэрхэн хангаж байгаа талаарх туршлагаасаа хуваалцлаа.

Сонгуулийн ардчиллаас шууд ардчилал руу

Хэлэлцүүлгийг нээж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхний амар амгаланг айлтгая. Холын орон Бангладеш, Энэтхэг, Балба, Бутан, Камбожийн төлөөлөгчид өнөөдрийн уулзалтад оролцож байгаад баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Төрийн тэргүүнээр сонгогдоод анхны гаргасан шийдвэрээрээ өнөөдрийн бидний уулзаж байгаа энэ Иргэний танхимыг байгуулсан юм. Энэ танхимын зорилго нь төр, засгийн байгууллагын зүгээс төсөв батлах, хууль, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаас өмнө иргэдийн санал, бодлыг сонсох зорилготой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 270 гаруй Иргэний танхимыг бүх аймаг, нийслэл, дүүрэгт байгуулаад байна. Монгол Улсын засаг захиргааны нэгжийн 60-70 хувьд нь өнгөрсөн таван жилийн хугацаанд Иргэний танхим байгуулсан. Иргэний танхим  нь орон нутгийн засаглалыг дэмжих түүхэн санаачилга байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн “Төр байгаа учраас ард түмэн байгаа биш. Ард түмэн байгаа учраас төр байгаа юм” гэсэн үг байдаг. Өөрөөр хэлбэл, төр оршин тогтнохын урьдчилсан нөхцөл, эх сурвалж нь ард түмэн юм.

Монгол Улсад ч, энд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн эх оронд ч ялгаагүй ижил нэг зүйл бий. Тэр нь юу вэ гэвэл ардчилсан замаар сонгогдсон, эсвэл томилогдсон эрх мэдэл бүхий цөөхөн хүн төр, орон нутгийн эрх мэдэлтэй холбоотой шийдвэрийг иргэдийн өмнөөс гаргаж ирсэн явдал юм. Энэ бол сонгуулийн ардчилал юм. Ийм байдлаар олон арван жил явж ирсэн. Гэтэл өнөөдрийн өндөрлөгөөс харахад дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, мэдээллийн технологи, улс орнуудын иргэдийн мэдээлэл, мэдлэг, боловсролын түвшин дээшлэхийн хэрээр шийдвэр гаргадаг төвлөрлийг заавал сааруулах ёстой болж байна. Төрийн дээд түвшинд ч, орон нутгийн түвшинд ч иргэдийн оролцоогоор дамжуулж төвлөрлийг сааруулах ёстой гэсэн бодлогыг Монгол Улсын Ерөнхийлөгч баримталдаг. Энэ асуудлаар дунд болоод урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулаад ажиллаж байна. Энэ бол хэлэхэд амар ч хийхэд хэцүү ажил.

Ард иргэдийн амьдрах, хөдөлмөрлөх, амрах, сурч боловсрох, эмчлүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэхтэй холбоотой хөрөнгө мөнгө, төсөв, татвар төлөгчдийн төлөх татвар, тэдгээрийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг тогтоохдоо тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн шууд санал дээр суурилж шийдвэрлэх замыг бид сонгосон. Өнгөрсөн жилээс Монгол Улсад анх удаа орон нутгийн хөгжлийн санг иргэдийн шууд оролцоотойгоор, тэдний саналаар хуваарилж эхэллээ. Энэ нь ард иргэдийн санаа сэтгэлд их нийцэж байгаа.

Энэ оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт нийслэл, дүүрэг, хороодын төлөөлөлтэй уулзаж түүвэр судалгаа хийсэн. Ингэхэд нийслэлийн иргэдийн 80 гаруй хувь нь төвлөрлийг сааруулах, орон нутгийг удирдахад иргэдийн оролцоог хангах санал, санаачилга, хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол их өндөр хувь юм. Төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжинэ гэдэг бол бүхнийг шийддэг шидэт дохиур биш, асуудлыг шийдэх арга зам юм. Тухайн суманд 10 төсөл хэрэгжүүлнэ гэхэд аль төслийг эхэлж санхүүжүүлэх вэ гэдэг талаар ард иргэд мэдээллийн технологийг ашиглаад гар утас, мессеж, цаасаар саналаа өгч шийдвэрлэдэг болж байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө, төсвийн мөнгийг үр ашигтай, олон түмний санаа бодолд нийцсэн байдлаар захиран зарцуулахын эхлэл болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхаарч байгаа өөр нэг зүйл нь захиран зарцуулж байгаа хөрөнгөд хяналт тавих тухай Шилэн дансны тухай хуулийн төсөл. Уг төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар нэг сая төгрөгөөс дээш мөнгөн гүйлгээ хийсэн эрх бүхий албан тушаалтан долоо хоногийн дотор байгууллагынхаа веб хуудсан дээр тайлангаа тавина. Веб хуудасгүй бол олны нүдэнд харагдах газар том самбар дээр ойлгомжтой хэлбэрээр байрлуулна. Шилэн дансны тухай хуулиар бол баталгаа гаргасан, зээл авсан, үүрэг хүлээсэн албан тушаалтны шийдвэр нь Сангийн яамны харьяа нэгдсэн цахим хуудсан дээр байршсаны дараа хүчин төгөлдөр болно. Хөрөнгө мөнгө захиран зарцуулж, татвар хурааж, шийдвэр гаргаж байгаа байдлыг орон нутгаас эхлээд дээд түвшиндээ хүртэл ард иргэдийн хяналтад оруулах зорилгоор Шилэн дансны тухай хуулийн төсөл өргөн барьсан. Батлагдах байх гэж найдаж байна.

Монгол Улс 1990 оноос өмнө социалист нийгэмтэй, захиргаадалтын засагтай, бүх зүйл төрийн өмчид байсан. Нэг намтай, тэр нам нь 70 жил удирдсан. Хүний эрхийг зөвшөөрдөггүй байсан. Өнгөрсөн 24 жилд Монгол Улс нь улс төр, эдийн засгийн хоёр том өөрчлөлтийг нэгэн зэрэг хийж амжилтад хүрсэн. Дандаа ардчилсан сонгуулийн замаар, тайван шилжилт хийж ирсэн. Өнөөдөр Монголд сонгуулийн ардчилал байна. Дараагийн хийх гэж байгаа зүйл нь шууд ардчилал буюу иргэдийн оролцоогоор асуудлыг шийддэг болох зорилго тавиад явж байна. Амжилтад хүртэл хугацаа шаардагдана. Өнөөдөр та бүхэн Монголд ирж энэ талаар санал бодлоо солилцож байгаад баяртай байна.

Та бүхэн туршлага, үзэл бодлоо хуваалцаад явбал манай бүс нутаг, Ази тив хөгжил дэвшил, эдийн засгийн хөгжил, хүн ардын амьжиргааны түвшин, энх тайванч байдлаараа амжилт олох бололцоотой гэж боддог.

Иргэдийн оролцоог хангах тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга Азийн бүс нутагт бараг анхдагч нь

“Бүгдээрээ зөвлөвөл буруугүй” гэж Монгол ардын зүйр үг байдаг. Бүгдийн оролцоог хангасан хөгжил байх юм бол тухайн орон нутагт зохицол, тогтвортой байдал, ойлголцол, бие биеэ хүндэтгэх, тэвчээртэй байх зэрэг хөгжлийн төлөөх эрүүл саруул, хяналттай тогтолцоо бүрдэх боломжтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ санаачилга Азийн бүс нутагт бараг анхдагч гэж үзэж байгаа. Өнгөрсөн таван жилд их амжилтад хүрсэн. Гэхдээ хийх ажил маш их байна.

Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн улс орнуудын төлөөлөл, зохион байгуулагчид, олон улсын байгууллагууд, Азийн сан, нийт хүмүүсийн мэргэн санаанаас шүүж авч хийх ажил их бий. Бид туршлагаасаа хуваалцаж, та нарын туршлагаас бас сонсохыг хүсч байна. Бидний санал санаачилга амжилтад хүрнэ гэж бодож байна. Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Мөн дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болох Улаанбаатарт маш таатай дулаан улиралд ирсэнд нь талархал илэрхийлэв. Иргэдийн оролцоо, шууд ардчилал, иргэдийн нийгмийн хариуцлагад тулгуурласан засаглал нь дэлхий дахинд хамгийн үр ашигтай, зөв тогтолцоо юм

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж “Иргэдийн оролцоо, шууд ардчиллын талаар Монгол Улсын туршлага” сэдвээр лекц сонсгов. Тэрээр лекцдээ Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн сүүлийн жилүүдийн тоон үзүүлэлтүүдээс дурдав. Зөвлөх Л.Дашдорж “Монгол Улсын эдийн засаг 2001 онд хасах үзүүлэлттэй байсан бол эдийн засгийн өсөлт 2004 онд анх удаа хоёр оронтой тоонд шилжиж 10 хувь болсон. Түүнээс хойш өсөлттэй явж ирсэн. Сүүлийн 10-аад жилд Монголд их олон өөрчлөлт гарсан. Нэг хүнд ногдох ДНБ 1996-1997 оны үед 350 орчим ам.доллар байсан бол 2013 онд 4000 ам.доллар болсон. Улаанбаатар хотын нийтийн хоолны салбарын орлого 10-аад жилийн дотор 800 дахин өссөн байдаг. 2008-2010 онд тээврийн салбарын өсөлт 40 дахин, холбооны салбарын орлогын өсөлт 50 дахин өссөн. Төсвийн гүйцэтгэлээр 2011 онд орсон орлого 210 оныхоос хоёр дахин өндөр гарсан. Төсвийн хэт тэлэлтийн үе ингэж эхэлсэн. Эдийн засгийн энэ өсөлтийг яаж хөгжил болгож хувиргах вэ. Яаж айл өрх, иргэн бүрт хүргэх вэ гэдгийн хариулт нь орон нутгийн төсвийн эрх мэдлийг иргэдэд өгөх, иргэдийн оролцоо, шууд ардчиллыг нэмэгдүүлэх бодлого юм гэж бид үзэж байгаа. Иргэдийн оролцоо, шууд ардчилал, иргэдийн нийгмийн хариуцлагад тулгуурласан засаглалыг дэлхий дахинд хамгийн үр ашигтай, зөв тогтолцоо гэж үзэж байна. Хөгжил бол эдийн засгийн өсөлт гэх зэрэг хуурай үзүүлэлт биш, хувь хүний эрх чөлөөг яаж тэлж, хэрхэн нэмэгдүүлж байгаа үйл явц юм гэж бид харж байна. Ингэхээр орон нутгийн төсвийн зарцуулалтад иргэдийг шууд оролцуулж, эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой гэж бид үзсэн” гэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид асуулт хариулт өрнүүлж, Бутан, Камбож, Энэтхэг, Балба, Бангладеш улсаас ирсэн төлөөлөгчид тус тусын оронд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийж буй талаараа илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    2 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    24 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    27 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    50 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    1 цаг 45 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2 цаг 31 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    2 цаг 34 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    3 цаг 41 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 48 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    4 цаг 18 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    5 цаг 55 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    6 цаг 9 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    6 цаг 25 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 30 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    7 цаг 28 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    9 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    19 цаг 51 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК