Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Худалдааны болон эдийн засгийн чөлөөт бүсийн мэдээлэлтэй танилцав

2014-6-17
0
ЖИРГЭХ

    1  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2014.06.17/ үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх байсан ч хууль санаачлагчийн хүсэлтийн дагуу уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшууллаа.

 Ингээд “Алтанбулаг” худалдааны болон “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсүүдийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсохоор болж, энэ талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат танилцуулга хийлээ. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг Улсын Их Хурлын 1995 оны 87 дугаар тогтоолоор баталж, чөлөөт бүс байгуулах үндэслэл шаардлага, онцлог зарчим, угтвар нөхцөл, баримтлах шалгуур үзүүлэлтийг тодорхойлж өгснөөр чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Улмаар 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль, 2002 онд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай, 2003 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиуд батлагдсан. Ийнхүү эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдээд 10 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд улсын төсвөөс нэлээд хөрөнгө зарцуулсан ч олигтой үр дүнд хүрч чадахгүй байна. Иймээс чөлөөт бүс нь улсын төсвөөр тэтгүүлдэг биш өөрөө өөрийгөө санхүүжүүлээд зогсохгүй улсын төсөвт хөрөнгө мөнгө төвлөрүүлдэг газар болгож өөрчлөх зарчмын үндсэн дээр эрх зүйн орчинг нь улс орны хөгжлийн өнөөгийн шаардлага, хэтийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, гааль, хилийн шалган, хөдөлмөр эрхлэлтийн тусгай дэглэмийг хуулиар зохицуулж өгөх, чөлөөт бүсийн захирагчдын эрх мэдлийн хязгаарлагдмал байдлыг өөрчлөх үүднээс Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн бариад байгааг тэрээр хэллээ.

  Дараа нь чөлөөт бүсийн захирагчид бүсийнхээ үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар Байнгын хорооны гишүүдэд товч мэдээлэл өгөв. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийг стратегийн хөрөнгө оруулагчийн хөрөнгөөр байгуулж хөгжүүлэх бодлогыг Засгийн газраас баримталж байсан учир 2007 он хүртэл улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийгдээгүй. Энэ талаар Засгийн газрын тогтоолууд удаа дараа гарч стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулж менежментийн гэрээ байгуулж байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүйг тус бүсийн захирагч Д.Батсайхан хэллээ. Харин 2010 оноос БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 58.8 сая ам.долларын хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуурга, авто зам, харилцаа холбооны байгууламжуудыг шинээр барих буюу шинэчилж байгаа аж. Одоогоор чөлөөт бүсийн дэд бүтцийн ажлууд 73 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна. Чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг 2008 онд боловсруулан Засгийн газраар батлуулжээ. Бүсийн нутаг дэвсгэрийн 94 га-д нь аялал жуулчлал, ногоон байгууламж, 144 га талбайд үйлдвэр, агуулахууд төвлөрөхөөр зураг төсөлд тусгагджээ. Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор Бүсийн захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 31 байхаар тогтоосон бөгөөд одоогоор 28 орон тоотой ажиллаж байгаа аж.

  Харин “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд 2006 оноос эхлэн аж ахуйн нэгж байгууллагуудтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж эхэлсэн. Одоогоор тус бүсэд 82 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас 3 аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа эхэлж, 2.1 тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийгдээд байгаа гэдгийг бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн хэллээ. Өнгөрсөн хугацаанд тус бүсэд улсын төсвөөс нийтдээ 23 тэрбум 84 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ хөрөнгөөр бүсийн үерийн хамгаалалтын далан, суваг, Алтанбулаг-Сүхбаатарын 25 км бохир усны шугам хоолойн цахилгаан хангамж, 800 шоометр усан сан, гааль, худалдааны зам талбайн ажил зэргийг гүйцэтгэжээ.

  Тус бүс энэ оны 6 дугаар сарын 22-ноос байнгын үйл ажиллагаанд шилжихээр бэлтгэл ажлаа базааж байгаа аж. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам болон “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчид хамтран энэ сарын 22-30-ны өдрүүдэд тус бүсэд олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм байна.

  Эдийн засгийн хөгжлийн дэд сайд болон чөлөөт бүсийн захирагчдын мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүн Сү.Батболд, Л.Цог, Ж.Энхбаяр, М.Батчимэг, Н.Энхболд нар асуулт асууж тодруулав. Мөн гишүүн Л.Цог, Ж.Батзандан, Ж.Энхбаяр нар саналаа хэллээ. Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар хэлэхдээ, энэ асуудлыг тус Байнгын хороо тохиолдлоор авч хэлэлцэж байгаа хэрэг биш. Чөлөөт бүсийн эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөөс хөрөнгө санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж ирсэн ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаагийн гол шалтгаан нь менежментдээ байна. Иймээс Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирэхээс өмнө чөлөөт бүсийн өнөөгийн нөхцөл байдлын талаар гишүүд тодорхой мэдээлэлтэй болох, салбарын яам, Засгийн газарт зохих чиглэл өгөх хэрэгтэй байгаа юм. Улсын төсвөөс хөрөнгө мөнгө нэхэхгүйгээр гадны хөрөнгө оруулагчдыг татах замаар чөлөөт бүсийг хөгжүүлж төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг байх, хөрөнгө оруулалтыг концессоор хийх боломж бүрдүүлэхэд энэ салбарын эрх зүйн шинэчлэл чиглэх ёстой гэдгийг хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    10 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    1 цаг 5 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    1 цаг 51 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    1 цаг 54 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    3 цаг 1 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 8 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    3 цаг 38 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    5 цаг 15 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    5 цаг 29 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    5 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 50 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    6 цаг 48 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    9 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    19 цаг 11 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК