Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тамхи татах өрөөтэй болох саналыг дэмжсэнгүй

2014-6-18
0
ЖИРГЭХ

 BSN_7288Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах тухай/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Тамхины хяналтын тухай хууль батлагдан гарснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дам тамхидалтаас үүсэх сөрөг нөлөөг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтыг агуулсан эерэг үр дагаварууд бий болсон ч зарим заалт нь амьдралд нийцэхгүй байгааг төсөл санаачлагч онцолсон.

Иймээс энэхүү хуулийн эрх зүйн орчинг илүү тодорхой болгох, амьдралд хэрэгжихээр зохицуулах шаардлагад үндэслэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Хуулийн төсөлд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах, утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэж өгсөн талбайг гадаа, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарласан тасалгааг дотор байхаар зааж дээрх цэгүүдэд тэмдэг байрлуулахаар тусгасан байна. Мөн утаат тамхи татахыг хориглосон газарт эмнэлэг, сувилал гэж нэмэх, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулж болохоор тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэлээдгүй маргаан мэтгэлцээн өрнүүлсэн юм. Л.Эрдэнэчимэг гишүүн, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль хамт батлагдсан ч өнөөдрийг хүртэл хүнсний аюулгүй байдал ямар байгаа талаар огт хөндөхгүй байгаа мөртөө иргэдийн эрүүл мэндийг хамгаалсан, бодитой үр дүнгээ өгч байгаа Тамхины хяналтын тухай хуулийг өөрчлөх талаар яриад байгаад шүүмжлэлтэй хандсан. Тэрээр, энэ хууль батлагдсанаас хойш иргэд дотоод орчинд тамхи татахаа больсон. Гэтэл үүнийг буцаагаад зөвшөөрөх гэж байна. Тамхи татдаг хэсэг бүлэг хүмүүсийн төлөө энэ хуулийг өөрчлөх шаардлагагүй. Төрийн ордны гадаад орчинд 50 метрийн зайнд тамхи татах цэг байгуулсан. Иймд ордонд ажилладаг хүн тамхиа тэнд очоод татах бүрэн боломжтой. Гудамж, автобусны буудлын ойр орчимд тавигдсан хогийн савны дэргэд тамхины иш, хогоо хаях тусгай зориулалтын төмөр сав байрлуулахаар нийслэлтэй ярилцаж шийдвэрлээд байгаа гэсэн юм.

Мөн О.Баасанхүү гишүүн тамхи татдаг тусгай цэг байгуулах санхүүгийн тооцоо судалгаа гаргах хэрэгтэй. Хуулийн төсөл түүхий байгаа тул сайжруулж дахин оруулж ирэх шаардлагатай гээд иймээс  энэ удаад хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаагаа хэлж байлаа. Д.Сумьяабазар гишүүн, Тамхины хяналтын тухай хуулийг иргэдийн дийлэнх нь сайшаан дэмжиж байгааг хэлээд, хуулийн хяналтын механизмыг сайжруулах нь чухал гэсэн юм. Түүнчлэн Их Хурлын гишүүд, сайд, дарга нар өөрсдөөсөө эхэлж хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэйг санууллаа. Д.Эрдэнэбат гишүүн, хуулинд өөрчлөлт оруулахын тулд судалгаа хийсэн талаар танилцуулсан. Тамхины хог хаягдал ихэссэн болон гудамж, талбайд тамхи татахтай холбоотой асуудлаар нийслэл болон Засгийн газрын 1111 төвд иргэд санал, гомдлоо ирүүлдэг байна. Иргэдийн зүгээс тамхийг дамлан ширхэгээр худалдаалах явдал ихэсч байгааг шүүмжилж, тамхи татах зөвшөөрлийн цэг байгуулах нь зүйтэй гэсэн саналуудыг олноор ирүүлжээ. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал хомс. Жишээ нь СБД-ийн нэг хороонд гэхэд л 6,1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байх жишээтэй. Энэ нь зөвхөн торгуулийн шинжтэй хууль болсныг харуулж байна. Иймээс тамхи татах цэгийг зөв байршуулах хэрэгтэй гэсэн саналыг оруулж ирж байгаагаа Д.Эрдэнэбат гишүүн онцолж байлаа. Мөн тэрээр тамхи татах цэг байгуулна гэхээр байшин барих асуудал гэж ойлгож болохгүй. Ганц хоёр шилэн хорго, хогийн сав байрлуулахад л болно. Энэ асуудлыг шийдэхэд нийслэл хот тохижилтын зардлаас гаргаад явах боломжтой. Дотоод орчинд тамхи татахыг хориглосноор байшин барилгын ойр орчим, гудамж, талбай, автобусны буудал, явган хүний зам тамхины ишээр дүүрч бохирдол ихээр бий болж байна. Хүний хэрэглээ зуршлыг хуулиар хориглож болохгүй гэсэн юм.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний тав нь дэмжсэнээр хуулийн төсөл Байнгын хорооны дэмжлэг авч чадсангүй.

Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.183.178)
    Арчаагүй тэнэгүүд? Нэг компанийн хурлаас долоон доор юм, доор нь шийдэх асуудал.
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    10 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    1 цаг 5 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    1 цаг 51 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    1 цаг 54 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    3 цаг 1 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 8 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    3 цаг 38 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    5 цаг 15 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    5 цаг 29 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    5 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 50 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    6 цаг 48 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    9 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    19 цаг 11 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК