Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж шинэ даргаа сонгох асуудлаар хэлэлцэх байсан ч хурал цуцлагдлаа. Учир нь тус байнгын хорооны хуучин дарга Ш.Түвдэндорж уг албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байгаа аж. Мөн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болох холбогдох хуулиуд, Хөдлөх эд хөрөгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж хурлыг С.Баярцогт даргалан явуулах гэтэл гишүүд зөвшөөрсөнгүй. Тодруулбал УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн дагуу уг хурлыг Байнгын хорооны дарга даргалан явуулах дэгтэй тул ийнхүү бүхий л асуудлыг хэлэлцэх боломжгүй юм байна хэмээн гишүүд хурлыг орхин гарцгаасан юм.
Т.Хулан



















































