"Их монгол нэгдэл" ТББ-аас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг төсвийн мөнгөнөөс 20 орчим тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж сэжиглэн АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ. Тус байгууллага Н.Батбаярыг сайдыг шалгуулах өргөдлөө өнөөдөр Авилгатай тэмцэх газар өгч буй бөгөөд Замын үүдийн хилийн боомт чиглэлд 20 тэрбумаар зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг 33 тэрбум болгон зардал нэмүүлсэн нь хууль бус хэмээсэн юм.Мөн Солонготын даваа, Халзан бүргэдэйн чиглэлийн 40 хувь нь хийгдчихсэн байсан 100 км замыг 37.2 тэрбум төгрөгөөр гүйцээж дуусгах ёстой байсан. Гэтэл үлдсэн 60 хувийн ажлыг гүйцэтгэх компанитай хамтран 46 тэрбум төгрөг болгож өсгөсөн байна. Ингэхдээ тус замыг шинээр баригдах зам гэдгээр Засгийн газрын хуралд оруулж батлуулсан байна. Тэгэхээр 37.2 тэрбумаар барих замыг нэг дахин ихэсгэсэн төсвөөр тавьсан байна. Зам тавьсан компани нь сайдын дэмжлэг аваад үнийг нь өсгөсөн байх магадлалтай гэсэн хардлага байгаа аж.
Үүнээс гадна Н.Батбаяр сайдыг аливаа ажилд тооцоо судалгаагүй ханддаг гэв.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)