
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэсэн боловч нэг долоо хоногоор хойшлууллаа. УИХ-ын дарга З.Энхболд бүрэн эрхийнхээ дагуу уг асуудлыг хойшлуулж буйгаа энэ үеэр тайлбарлалаа. Тэрбээр "Уг асуудлыг энэ долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцсэн. Тэгэхээр ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх бүрэн боломжтой. Сайд огцруулах асуудлыг сүүлд хэлэлцэж болно. Нэн тэргүүнд Эдийн засгийг сайжруулах хэрэгтэй" байна гэлээ.
Одоо чуулганы хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)