Ерөнхий прокурор Д.Дорлигжав УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн цэцийнхний хууль бус
үйлдлүүдийг шалгаж болохгүй зогсонги байдалтай байна хэмээн багагүй бухимдалтай мэдээлсэн. Улмаар ирэх долоо хоногоос ноцтой хэргийн талаар мэдээлэл хийнэ гэж амлалт өгсөн. Тэгвэл түүний амлалтаас улбаалж янз бүрийн асуудлыг иргэд дэвшүүлээд байгаа юм. Д.Дорлигжав прокурорын мэдээлэх гээд байгаа хүн нь төрийн өндөр албан тушаал хашдаг хүнээр зогсох нь уу, эсвэл Засгийн газрын гишүүн үү гээд л янз бүрийн таамаг дэвшүүлээд байгаа. Харин О.Баасанхүү гишүүн үүнийг баталж "Наадмаас өмнө нэг байна уу, хоёр улс төрч шүүхээс ял авах юм шиг байна даа. Хөөрхий" гэж жиргэлээ.


Сэтгэгдэл (5)