
Өчигдөр орой Хууль зүйн байнгын хороо хуралдаж даргынхаа асуудлыг шийдэх гэсэн ч АН-ын бүлэг завсарлага авсан юм. Тодруулбал Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөн хуралдаанаа эхлүүлсэн. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн даруйд Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авч байгаагаа мэдэгдэв.
Завсарлага авч байгаа үндэслэлээ тэрбээр “Нэг намын бүлгээс хоёр хүн нэр дэвшиж байгаа тул бүлгээр ярилцах шаардлага үүслээ” гэж тайлбарласан юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)