Өчигдөрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар нэгэн сонирхолтой үзэгдэл болж өнгөрлөө. Чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй асуудлаар УИХ дахь намууд л завсарлага авдаг. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг дараа долоо хоног болтол хойшлуулав. Сайдыг огцруулах асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэхгүй хуулиа зөрчиж байна гэж өдөр шөнөгүй дуншиж, энэ асуудлыг хэлэлцтэл бусад асуудлаар завсарлага авна гээд байсан МАН-ынхан харин эсэргүүцэл илэрхийлсэнгүй. Харин Н.Батбаярын асуудлыг чадах ядахаараа хойшлуулсаар байсан АН-ынхан УИХ-ын даргыг энэ асуудлыг дахин хойшлуулахад эсэргүүцэл илэрхийлж бүлгийн дарга Д.Эрдэнэбат нэлээд уцаарлангүй хэсэг гишүүдээ дагуулж хурал орхиж гарсан. Зүй нь МАН-ыхан уурлаж, АН-ынхан баярлаж баймаар. Гэтэл энэ бүхний цаана улстөрийн томоо ан цав нуугдаж байгааг эх сурвалжууд онцлох боллоо. Эдийн засгийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлаар төрийн гурван өдөрлөг нэлээд зөрчилдөх болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үгийг огт авч хэлэлцэлгүй сайдаа авч үлдэхээр зүтгэх болсон. Тэр ч бүү хэл МоАХ-ныг хэд хэдэн хэсэг хуваах ажиллагааг гарамгай зохион байгуулсанд Ерөнхийлөгч ууртай байгаа аж. Хариуцлага алдсан сайддаа хариуцлага тооц, үгүй бол засаг өөрөө өөрийгөө оролдож байна шүү гэж өөрийн зөвлөхөөрөө дамжуулж хэвлэлээр мэдэгдсэн боловч Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн бүх бодлого байр суурийн эсрэг хөдөлж, өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг улам бэхжүүлэх болсон билээ. Тэрээр улстөрийн чадварлаг менежер гэдгээ тун сайн харуулж Алтангадасын суурийг ган төмрөөр цутгасаар өөрийнхөө нөлөөг бэхжүүлж байна. Харин энэ бүхэн Ерөнхийлөгчид огтхон ч таалагдахгүй байна. Тэр тусмаа сайд Н.Батбаярыг огцруулахгүй авч үлдэх гэж байгаа нь төрийн гурван өндөрлөгийг хоорондоо зөрчилдөхөд хүргэсэн байна.
УИХ-ын дарга З.Энхболд ч мөн Н.Батбаярыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягтай санал нийлэхгүй байгаа гэнэ. Муу юм бодож болохгүй гэсэн Н.Батбаяр сайдад хандаж “Одоо муу юмаа бодохгүй бол болохгүй нь” гэсэн хариуг цензургүй яриагаар дамжуулж дайсан. Сүүлийн үед чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдтай далд битүү үгээр хатгалцаж, сайд нарт нэг л ёозгүй хандах болсон З.Энхболд Н.Батбаяр сайдыг авч үлдэхийн тул биш харин огцруулахын тулд дахин нэг долоо хоногоор асуудлыг хойшуулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Учир нь өчигдөрийн чуулганаар Н.Батбаярыг огцруулах асуудлаар санал хураалт явагдсан бол дөрвөөс, таван гишүүний саналаар тэр суудалдаа үлдэх боломжтой байжээ. Чухам ийм учраас л АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дургүйцлээ илэрхийлж, МАН-ынхан чимээгүй суусан байна.
Н.Батбаярыг огцруулах асуудалд хүч нэмж байгаа АН-ын нөлөө бүхий эрхэм бол МоАХ-ны тэргүүн Х.Баттулга юм. Чухал сэдэв нэвтрүүлгээ хийн Ерөнхий сайдруу эрчимтэй дайрч, цаашид сөрөг хүчин байна гэдгээ илэрхийлсэн Х.Баттулга Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нартай сайн харилцаатай байгаа. Ийнхүү нэг талаас Ц.Элбэгдорж, З.Энхболд, Х.Баттулга нар нөгөө талаас Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Н.Батбаяр гэсэн бүлэглэл бодлогын асуудлаар улам бүр зааглагдан холдож хоорондоо зөрчилдөх болсон нь өдрөөс өдөрт ил гарч эхэлжээ. Эдийн засгийн сайд Н.Батбаяр АН дотор урд хожид байгаагүй нөлөөтэй байна гэдгийг ч эх сурвалж онцоллоо. Учир нь тэрээр Чингэс бондыг гартаа оруулсан хамгийн баян сайд билээ. Аж ахуйтай гишүүдийг мөнгөөр нь барьцаалж дарамталж байна гэж Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон нь Н.Батбаяр УИХ-ын гишүүдэд хэрхэн нөлөөлж байгааг илчилсэн хэрэг юм.
Гэтэл Н.Батбаяр сайдад эрүүгийн хэрэг үүсгэх асуудал хэд хоногийн өмнөөс эрчимтэй яригдаж эхэлсэн ба 20 орчим тэрбум төгрөг замын ажлаас зувчуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар болоод байна. Энэ бүхэн урьдаас тооцоолж төлөвлөсөн зохион байгуулалттай ажиллагаа гэдгийг эх сурвалж онцолж байна. Мөн бондын хөрөнгийг захиран зарцуулж байгаа “Хөгжлийн банк” “ Гудамж төсөл”-ийн удирдлагуудыг ч АТГ-аас сонирхоод эхэлсэн байна. Н.Батбаяр сайдын туслах байсан залуу, Н.Батбаяр сайдын дотны найз нар эл байгууллагуудыг удирдаж байгаа билээ. Мөнгөний хүчээр УИХ-д нөлөөлөх болсон түүнд ийнхүү хууль хяналтын байгууллагын оролцуулж сануулга өгөх болсонд Ерөнхийлөгчийн оролцоо бий гэж тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байна.
Ийнхүү Н.Батбаярыг огцруулах асуудал төрийн гурван өндөрлөгийг хэдэн тийш харахад хүргэжээ. Ойрын үед ҮАБЗ ч хуралдсангүй. Энэ нь мөн нэгийг хэлнэ. Ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд Н.Батбаярыг огцруулж чадах уу? Эс чадах уу? гэдэгт хэн нь ялахаас улстөрийн дараа дараачийн санаачлага хэний гарт байх вэ? гэдэг нь тодорхой болох тул аль аль тал нь алдаа гаргахыг хүсэхгүй нэлээд тулж ажиллаж байна.
Харин Н.Батбаяр сайдыг авч үлдвэл Ерөнхийлөгчийн зүгээс “Засаг өөрөө өөрийгөө оролдож байна шүү” гэсэн сануулгаа ажил хэрэг болон хөдөлж болзошгүй болжээ. Гэхдээ Засгийн газрыг огцруулах саналыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирэхгүй. Н.Батбаярыг огцруулах мессежийг Ерөнхийлөгч эхлүүлж МАН-ынхан санал гаргасан жишгээр тэд л Засгийн газрыг огцруулах саналыг оруулж ирэх болно. Н.Батбаярт хариуцлага тооцохгүй бол Засгийн газрын асуудлыг оруулна гэдгээ тэд мэдэгдээд эхэлсэн нь ийм шалтгаантай.

Сэтгэгдэл (38)