Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хассан юм. Эл шийдвэрийг Давж заалдах шүүх ч өөрчлөөгүй. Гэвч Хууль зүйн дэд сайд өдгөө ажлаа хийсээр байгаа. Энэ нь мэдээж дахин давж заалдах гэж байгаатай нь холбоотой биз.Тэгвэл түүний орны хүнийг томилох асуудлыг улс төрчид хоорондоо тохирсон талаарх шум тарлаа. Түүний оронд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан, одоо ГЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Ц.Уугангэрэл гэнэ. АН, МАХН-ын тохироо ёсоор Хууль зүйн дэд сайдад МАХН-аас хүнээ томилох ёстой учир хурандаа Ц.Уугангэрэлийг дараагийн Хууль зүйн дэд сайдад зүтгүүлэх төлөвтэй байна.
Э.Эрдэнэжамъян дэд сайдын хувьд шүүхийн энэхүү шийдвэртэй огт санал нийлэхгүй байгаа ба өөрийг нь 2016 оны сонгуульд оролцуулахгүй гэсэн улс төрийн явуулга гэсэн юм.
Д.Дуулим



















































