
Тухайлбал, гадаад томилолтын зардалд зургаан тэрбум төгрөг төсөвлөж, нийлбэр дүнгээрээ гүйцэтгэл нь 500 сая төгрөгөөр хэмнэгджээ. Гадна талаас хэмнэлттэй мэт харагдаж байгаа ч төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр задалж үзвэл гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэн сайд, дарга нар нэлээд байгаа гэнэ. Ийм албан тушаалтнуудыг нэрийг, хэтрүүлсэн мөнгөн дүнтэй нь ил тод болгоно гэдгээ ч аудитынхан амлав. Мөн Ерөнхий сайд ч эдгээр хүмүүст арга хэмжээ авна гэж хэллээ. Томилолтоо хэтрүүлсэн албан тушаалтнуудын нэрийг сайд нарт нь хүргүүлээд байгаа бөгөөд удахгүй олонд ил болох нь.
Т.Энхэлээ