
АН-ын бүлгээс Д.Ганбатыг ХЗБХ-ны даргаар санал болгож байгаа боловч УИХ-ын гишүүн О.Баасанхүү танхимаас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлээд байгаа. Ж.Батзанданг нэр дэвшингүүт Ардчилсан намын бүлэг завсарлага авсан.
Завсарлага авч байгаа үндэслэлээ АН-ын бүлгийн дарга “Нэг намын бүлгээс хоёр хүн нэр дэвшиж байгаа тул бүлгээр ярилцах шаардлага үүслээ” гэж тайлбарласан юм. Энэ талаар дөнгөж сая УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурал хийлээ.
Тэрээр хэлэхдээ "ХЗБХ-ны даргад АН-ын гишүүдийг чөлөөтэй өрсөлдөх боломжоор хангаж өгөөч. Өрсөлдөх боломжийг хангаж ХЗБХ-ны даргын асуудлыг яаралтай шийдвэрлэхэд АН-ын бүлгээс тэр дундаа дарга Д.Эрдэнэбат элдэв саад болохгүй байхыг хүсье" гэлээ.
Т.Энхэлээ