Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дэд дарга, Холбооны зөвлөл дахь Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн дарга И.Умахановтай уулзав.Элчин сайд Ш.Алтангэрэл уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хоёр орны хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэхийн тулд хүмүүнлэгийн харилцааг илүү өргөн хүрээтэй болгох, дунд хугацааны хөтөлбөр байгуулах, Халх голын ялалтын 75 жилийн ойг хамтран тэмдэглэх болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.
Монгол, Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхижүүлэн хөгжүүлж, тодорхой үр дүнд хүргэхийн төлөө байгаагаа талууд онцлон тэмдэглэв.



















































