Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тодорхой болзолтойгоор Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжинэ

2014-6-23
0
ЖИРГЭХ

МАН бүлэгМАН-ын бүлэг хуралдаж хэд, хэдэн асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна.

Бүлгийн хурлаар хамгийн эхэнд Төсвийн гүйцэтгэлийн талаар хэлэлцжээ. Засгийн газар 2013 оны төсвийг эдийн засгийн тооцоо судалгаагүй төлөвлөснөөс бодлогын алдаа гарч, төсвийн төлөвлөлт, ажлын зохион байгуулалтыг зохих төвшинд явуулж чадсангүй. Үүний улмаас эдийн засаг хүндрэн төсвийн орлого анх төлөвлөснөөс 1,3 их наяд төгрөгөөр тасарсан, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл урьд өмнө байгаагүй буюу 50 хувьтай гарсан, төсөв, санхүүтай холбоотой хууль тогтоомж, журмыг ноцтой зөрчсөн олон “шинэчлэлийг” Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар 2013 онд гаргасан нь санхүүгийн нэгтгэсэн тайлан, улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, түүнд хийсэн Үндэсний аудитын газрын тайлан дүгнэлтээр тод харагдлаа гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар мэдэгдлээ.

Тухайлбал,
•    2013 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын өрийн хэмжээ 5,8 их наяд төгрөгөөр өссөн.

•    Яамд арилжааны банкинд хууль бусаар 108 данс нээж улсын төсвийн данснаас гадуур хэний ч хяналтад ороогүй их хэмжээний мөнгийг эдийн засагт эргэлдүүлсэн.

•    "Чингис" бондын мөнгөнөөс санхүүжигдсэн "Гудамж" төслийн 46.9 тэрбум төгрөгийн бүртгэл тооцоо байхгүй. Энэ нь хуулиар заасан хоёр хувиас хэтэрсэн. Хэрэв тайланд тусгасан бол ДНБ-д эзлэх төсвийн алдагдал 2,3 хувьд хүрч байгаа.

•    Төсвийн хуулиар төлөвлөгдөөгүй худалдан авалтууд хийсэн.

•     Автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан машин хэрэглэж байгаа бөгөөд энэ мэт төрийн албан тушаалтнуудтай холбоотой 157 тэрбум төгрөгийн зөрчилтэй зарцуулалт илэрсэн.

•    Мөн улсын нөөцөөс алга болсон буудай, шатахуун хаачив гэх мэт анхаарал татсан ноцтой зөрчлүүд гарсан.

•    Бараа материалын өсөлтийг нэр төрлөөр нь авч үзвэл дуусаагүй үйлдвэрлэл 241.8 тэрбум төгрөгөөр буурч, түүхий эд материал 9.3 тэрбум, бэлэн бүтээгдэхүүн 150.2 тэрбум, хангамжийн материал 225.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн бол нөөцийн бараа 338,4 сая төгрөгөөр буурсан байна.

•    Хангамжийн материалын дансны үлдэгдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зарим ТЕЗ-ийн бичиг хэргийн материал 2-32, аж ахуйн материал 1.5-2.5, түлш, шатах тослох материал 2.2-14.3, бусад хангамжийн материал 1.3-3.0 дахин өсчээ.

Тиймээс эдгээр асуудлыг тодруулахыг МАН-ын бүлэг шаардах болно гэж мэдээллээ.

Төсвийн орлого 2013 оны эцсээр 400 гаруй тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалт 1,3 их наяд төгрөгөөр тасарсан байна. Үүний хариуцлагыг нэг ч хүнд хүлээлгэлгүй явж ирсэн. Энэ байдал нь төсвийн орлого сар жилээр бус бүтэн улирлаар тасардаг болоход нөлөөллөө гэж сөрөг хүчин мэдэгдлээ. Ийнхүү бодитой төлөвлөлт хийж чадахгүй байгаа нь засгийн бүтэц, үүнийг дагаад бодлого нь алдаатай байгаагийн тод илрэл гэж эдийн засагчид дүгнэж байгаа аж. Гэтэл одоогийн эрх баригч АН цөөнх байхдаа төсвийн орлогыг 235 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн Засгийн газрыг огцруулах гээд гүйдэг байсан. Хөрөнгө оруулалтын биелэлтийг сайд тус бүрээр нь авч үзэхэд дөнгөж 16 хувьтай байгаа нь өөрөө хариуцлага ярихад хүргэж байгаа аж. Түүнчлэн Ерөнхий сайд төрийн албанд орон тоог нэгээр нэмбэл хариуцлага хүлээхэд бэлэн гэж мэдэгдэж байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар өнгөрсөн онд зөвхөн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын тоо 7000 шахам хүнээр нэмэгдсэн, тэр хэмжээгээр зардал эрс өссөн нь аудитын тайлангаас харагдаж байна. Тэгэхээр амласнаараа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоон мянган удаа огцроход хүрчихээд байна гэж Ж.Эрдэнэбат гишүүн хэллээ.

 Ямар ч байсан аудитын тайлан дүгнэлтээр илэрсэн алдаа зөрчлүүдийг тодруулж хариуцлага тооцох асуудлыг МАН-ын бүлэг тавих болно гэдгээ мэдэгдэв. Ер нь гадаад зардлаа хэтрүүлсэн сайд нарын нэрийг ил болгох хэрэгтэй гэлээ.

Өрийг нэмэхгүй, өрийн тодорхойлолтыг өөрчлөхгүй гэсэн болзолтойгоор Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжинэ

    УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дахин хэлэлцжээ. Ингэхдээ өрийн хэмжээг нэмэхгүй байх, өрийн тодорхойлолтыг өөрчлөхгүй байх, одоо хэрэгжиж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг суурь хууль гэж үзнэ гэсэн гурван нөхцөлтэйгөөр Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжинэ гэж саналаа нэгтгэсэн байна.

    Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зээл болон баталгааг оруулахгүйгээр өрийн үлдэгдлийг ДНБ-ий 70 хувь болгож өсгөхийг дэмжихгүй гэсэн үг юм. Мөн өрийн тодорхойлолтыг өөрчилж орон нутаг, төрийн өмчит үйлдвэрүүдээр дамжуулан авсан зээлийг улсын өр биш гэж үзнэ гэсэн санааг Өрийн удирдлагын тухай хуулийн төслөөр оруулж ирсэн. Харин МАН-ын бүлэг төрийн өмчит үйлдвэр, орон нутгийн авсан өрийг улсын нийт өрд тооцож явах ёстой. Учир нь эдгээр өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төсвөөс эргүүлэн төлнө. Тиймээс орон нутаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын өрийг улсын өрд тооцохгүй гэсэн тодорхойлолтоо өөрчилж хуучнаар нь явуулах ёстой гэж шийдвэрлэв. Ингэснээр улсын өрийг нэмэхгүй, өрийн тодорхойлолтыг өөрчлөхгүй, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг суурь хууль гэж үзсэн тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжин батлахаар болжээ.

Мөн УИХ дахь МАН-ын бүлэг "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлыг тал бүрээс нь судлах шаардлагатай гэж үзэж, ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    15 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    1 цаг 1 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    1 цаг 4 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    2 цаг 11 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2 цаг 18 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    2 цаг 48 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    4 цаг 25 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    4 цаг 39 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    4 цаг 55 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 0 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    5 цаг 58 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    8 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    18 цаг 21 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК