
Итгэмжлэх захидал гардуулах үеэр Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч Монгол Улсын Засгийн газраас баримталж буй байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, хоёр талын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, харилцааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийн талаар баримталж буй бодлого, арга хэмжээнд Гүйцэтгэх захирал сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн, НҮБ-аас хэрэгжүүлж буй “Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл” санаачлагад Монгол Улс идэвхитэй оролцон, үлгэр дууриал болж байгааг онцлов.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийг томилон ажиллуулах нь НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагаанд Монгол Улсын идэвхитэй оролцоог хангах, улмаар үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.