
09.30 цаг: УИХ-ын даргын урилгаар манай улсад албан ёсоор айлчилж байгаа БНТурк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичекийг УИХ-ын дарга З.Энхболд Эзэн Чингис хааны талбайд угтана.
09.40 цаг: УИХ-ын дарга З.Энхболд, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жемид Чичек нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
10.42 цаг: УИХ-ын дарга З.Энхболд, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек нар хоёр парламентын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
11.00 цаг: Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНТУ-ын Үндэсний Их Хурлын даргад бараалхана.
12.00 цаг: БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жемид Чичек Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.
12.35 цаг: УИХ-ын дарга З.Энхболд, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек нар Туркийн ТИКА-гийн санхүүжилтээр УИХ-д хэрэгжсэн төслийн нээлтийн ажиллагаанд оролцоно.
24tsag.mn