Өнөөдөр буюу зургадугаар сарын 24-ны өдөр МАХН-ынхан нэрээ дахин сэргээсэн болон нам байгуулагдсаны 93 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж байна. МАХН-ын төв байранд болох уг баярт намын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид нь оролцох аж.МАХН байгуулагдсаны 93 жил, нэрээ дахин сэргээсэний 3 жилийн ойн баярын үеэр гишүүнчлэл сэргээх, түүхээ нэхэн санах, намын гишүүд, онц их хурлын төлөөлөгчиддөө талархал гардуулах арга хэмжээ болох гэнэ. Мөн энэ өдөр шинээр гишүүн болж байгаа олон залуус батлахаа гардаж авахаар болжээ. Баярын тоглолтыг ч зохион байгуулах юм байна.
Т.Энхэлээ



















































