Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилагчид анх юу шаардсан, одоо юу хийж байна вэ?

2014-6-24
0
ЖИРГЭХ

   ардчилал МоАХ-ны анхны мэдэгдэл цахим ертөнцөд дуулиан тарьж байна. Учир нь ардчилал эрх чөлөөг тунхаглаж гарсан МоАХ-ны анхны цуглаанд орсон хүмүүс АН-ыг байгуулсан өнөөгийн лидерүүд билээ. Тэд эрх мэдэлд хүрэхийн тулд тухайн үеийн засгийн бүх удирдлагуудыг огцруулж, эдийн засгаа их өр зээлэнд унагахгүй байх, эрх ямбааа хэтрүүлсэн албан тушаалтнуудыг ард түмний онц зөвлөлөөр шүүж яллах, газрын баялагийг ашиглах асуудлыг ард түмнээр хэлэлцүүлдэг журамыг тогтоох гэсэн 4 зүйл шаардлагыг 1990 онд тавьж байжээ. Харамсалтай нь ардчилагчид эрх мэдэлд хүрсэн хойноо ард түмний өр зээлийг хэмжээ хязгааргүй нэмэх, газар нутгийг ашиглаад зогсохгүй дархан цаазат газар, тусгай хамгаалалттай нутаг, хилийн зурвасын ашигт малтмалыг хүртэл ховх сорох хуулийн төслийг оруулж ирчихээд байна. Тиймээс олон түмэн ардчилагчидыг 24 жилийн өмнө юу ярьж гарч ирсэнээ эргэж санаач, анхны шаардлагынхаа эсрэг явж байна гэх мэтээр ихээхэн шүүмжилж эхэлжээ. Ингээд ардчилсан намынхны 1990 анхны шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МоАХ-ны Анхдугаар                                                                                        МоАХ-ны Анхдугаар их
Их хурлаар батлав                                                                                          хурлын шийдвэрийн
                                                                                                                          наймдугаар хавсралт

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ АНХДУГААР ИХ
ХУРЛААС БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРАЛ, МАХН-ЫН
ТӨВ ХОРООНД ӨРГӨН БАРИХ БИЧИГ

Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд цуст мөрөө үлдээсэн Сталинизмын бурангуй үзлийн нөлөө, түүнийг шитэн бишрэгчид, аялдан дагалдагчдын муйхар бодлого, үйл ажиллагааны хар гайгаар Монгол орны нийгэм эдийн засаг, улс төр, оюун санаа, ёс суртахууны гүн гүнзгий хямралд орсныг МоАХ анхнаасаа ил тод мэдэгдсэн билээ.

Дэлхий дахинаа өрнөж буй ардчилал, өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр эрх баригч намын Төв Хорооноос манай оронд өөрчлөн байгуулалтыг зарласан боловч түүнийг хувьсгал гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, өнгөцхөн өөрчлөлт хийх хязгаарлагдмал бодлого явуулж байгаа нь жинхэнэ хувьсгалт өөрчлөн байгуулалтын мөн чанар болсон нийгэ эдийн засгийн бодлого, улстөрийн системийн үндсэн эргэлтийг хэрэгжүүлэхгүй гэдэг нь тодорхой болж ард түмний итгэл найдварыг алдрууллаа.

Монголын ард түмнийг Сталинч, Цэдэнбалч дарангуйлалд барьж, улс орон, ард түмнээ эдийн доройтолд оруулж хэлмэгдүүлэн хохироогчид, тэдний гар хөл бологсод, залгамжлагчид, өнөөдөр үхширсэн бодлого, арга барилаараа засаг төрийн эрхийг агдлан атгасаар өөрчлөн байгуулалтыг удирдах байтугай, түүний агуулга, сүр жавхааг гутаан завхруулж байна.

Улс орныг харийн гүрний хараат байдалд оруулан, туйлдан доройтуулж, Монголын ард түмний дархан өмч – байгалийн баялгийг хайр гамгүй цөлбөж, бүрэлгэн сүйтгэх бодлогоосоо салах арга ухаанаа ололгүй мунгинан, харин ч хуучин бодлогоо шатлан өргөжүүлснээр, учруулсан хохиролоо нуун дарагдуулахыг санаархан байгаа нь Монголын ард түмний жигшил зэвүүцлийг зүй ёсоор төрүүлж буй явуургүй бодлого мөн.

МоАХ-ны анхдугаар Их хурлаас:

1. Эрх баригч Намын Төв Хорооноос шууд томилогдсон, ард түмний итгэл найдварыг биелүүлж чадахгүйгээ нэгэнт харуулсан Сайд нарын Зөвлөлийг огцруулж, Ардын Их Хурлыг тараах,

2. Засаг төрийн бүх эрхийг гартаа авч ард түмний эрх ашигт харш бодлогоо муйхраар үргэлжлүүлэн, хувьсгалт өөрчлөн байгуулалтыг хазаарлан барьж байгаа өнөөгийн Намын Төв Хороог огцруулж хэмжээлшгүй эрх мэдлийг нь халах, 

3. Засгийн бүх эрхийг гартаа авч, улмаар улс орны хувь заяагаар тоглон, хөдөлмөрчдийг ядуу зүдүү амьдралд байлган нийгмийн өмчийг сүйтгэж, эдийн засгаа их өрөнд унаган доройтуулж, өөрсдийн эрх ямбаар ард олноо золиосолсон этгээдүүдийн хэргийг ард түмний онц зөвлөлөөр шалган шүүж яллах,

4. Ард түмнээс нууж, тэдний дархан өмч болсон Монгол орны эд хөрөнгө, үнэт баялгийг хойч үеийнхэндээ үлдээхгүй тонон дээрэмдэх бодлого, үйл ажиллагааг таслан зогсоож, Мардайн ураны, Эрдэнэтийн зэсийн, Заамарын алтны, Асгатын мөнгөний уурхайнуудыг нэн даруй хааж, цаашид газрын баялгийг ашиглах асуудлыг бүрэн эрхт цорын ганц эзэн-нийт ард түмнээр хэлэлцүүлж шийддэг журам тогтоохыг тус тус шаардаж байна.

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ АНХДУГААР ТӨЛӨӨЛӨГЧИД

1990 оны 2 дугаар сарын 18-ны өдөр                           Улаанбаатар хот


0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Өлзий (202.179.20.206)
    МоАХ-ыг Одооны энэ алингаа алдсан олигархуудын АН-ыг гэж бодож байгаа бол та харь гаригаас л ирсэн байж таараа.Бидний санаж сарвайж байсан нийгэм одооны энэ нийгэм яав ч биш гэж МоАХ-чууд үзээд хэлээд яриад тэмцэж,бухимдаж байдаг ажлыг л хийж байндаа.Харж л байгаарай харь гаригын хүн гуай.
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • brest (178.122.63.203)
    Anhny zarchmaasaa odoogiin baidlaar hazaaisan bna shuu.
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • ж (202.126.89.157)
    11 сар хүртэл идэж уусан өөрсдийгөө өршөөнө гэж ХЭН хууль оруулж ирсэн юм бэ Ичиж амьдраач новшнуудаа Та нар эрүүл байна уу
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.72.245.152)
    Itgej demjsen namd maani iim ner zuulgehed hurgesen amin huviin erh ashigaa turuund bodson uudgui unuugiin uls turchdud durgui hurch bna, tur zasgiig avch yavj chadahgui bgaa udirdagchid, uls turchdiig halj chadah setgeltei ard tumnii tuluulliig ahin songoy, ard tumen minee
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • АН Ичээч (203.91.112.74)
    kkk yanaa uursduu heregjvvleh geed chichreed dairchihsiin bishvv. Odoo uursduu ene zaaltuudaa tun sain heregjvvlj bgaa sh dee.
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Ард түмний нэр барьж гарч ирчихээд хийсэн юм гэж алга даа. Тэр үед хээль хахууль, тусгай хангамжийг устган үгүй хийнэ, баялаг ард түмний гарт байх ёстой гэж бурж байсан улсууд шүү дээ. Одоо тэр үеэ эргэн харж хэлж ярьж байснаа санах хэрэгтэй. 4 жилээр амьдардаг арчаагүй улсууд юм уу даа.
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    Хувьсгалыг хэн хийгээд хэн нь үр дүнг нь амсдаг билээ? Одоогийн АН-ын толгойд байгаа хүмүүс үр дүнг нь ёстой нэг амсах шиг болж байна даа..
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • AN ichig (203.169.48.142)
    AN geed baigaa nohduud icheesei, uursdiig ni ard tumnii shuuheer shuue
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • МоАХ (124.158.77.8)
    Одоо Алтанхуяг, Баярцогт, Батбаяр тэргүүтнүүдийг ард түмний онц зөвлөлөөр шүүж цаазалья
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • зочин (183.177.97.21)
    үнэхээр хол зөрүүтэй байгаа биз. өнөөдөр жинхэнэ тэр үеэс илүү дарангуйлагчид болсон шүү новшнууд
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.193.17)
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Зарчим хаана байна вэ? Хэлсэн ярьсандаа байл л даа
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • oogii (103.26.193.9)
    odoo ch ter ueiin erh medeltnuudees iluu idej uugaad bgaa yum bish uu ter ueiihen harin ch eh oronchid bsan gej boddog shdee
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • tuux (202.72.245.122)
    Ta nar ch ireedyi ruugee aixtar buudaj ba daa, ur xuuxduud chin yana daa...... Bulavch bultaina, darvch dardaidag xoino doo
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • zochin (202.72.245.122)
    ix l olon yum bii dee, Ulaan dugaartai mashiniig yabuulaxgyi geed l kkkk
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • зочин (122.201.20.206)
    АН ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРСАН ҮЕД ЭДИЙН ЗАСАГ УНАДАГ, ТҮҮНИЙГ НЬ ДАЛИМДУУЛААД ИХ ХУВЬЧЛАЛ ЯВУУЛЖ ХЭДЭН ҮЙЛДВЭР АЖ АХУЙН ГАЗРАА БҮГДИЙГ НЬ ЦӨЛӨМЧИХӨӨД АНУ ЯВААД ӨГДӨГ БАЙХГҮЙ ЮУ
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • зочин (122.201.20.206)
    өнөөгийн бүх эрх мэдэл эд баялаг эдний гараар ороод дууслаа шүү дээ ард түмээн сэрээч
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
    • МАН
      дэмжмж байна бидний монголчууд ийм хүлцэнгүй дорой юм уу үгүйш дээ
      2014 оны 06 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    3 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    1 цаг 10 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    1 цаг 17 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    1 цаг 47 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    3 цаг 24 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    3 цаг 38 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    3 цаг 54 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 59 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    4 цаг 57 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    7 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    17 цаг 20 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК