
Австралийн парламентын гишүүд Монголд Австралид сургууль төгсөгчдийн “Моззи” нийгэмлэг идэвхтэй ажилладаг, Австралийн Засгийн газраас Монголыг “Шинэ Коломбо төлөвлөгөө” хөтөлбөрт оролцохыг урьсан, Монгол, Австралийн хооронд боловсролын болон сайн дурынхан зэрэг иргэд хоорондын солилцоо идэвхтэй явагдаж байгааг онцлон тэмдэглэж байв.
Элчин сайдын зүгээс Монголын гадаад бодлогын үндсэн зарчмууд, тулгамдсан асуудлууд, “гуравдагч хөрш”-ийн бодлого, агуулгазэргийг тайлбарлан мэдээлж, Монгол-Австралийн харилцааны сүүлийн үеийн байдлаас ярив. Парламентын гишүүд Элчин сайдаас хоёр талын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал болон Монгол дахь хөрөнгө оруулалтын нөхцөл байдал сайжирсан эсэх зэрэг олон тооны асуулт тавьж, эдгээртээ хариулт авсан бөгөөд зарим гишүүн Монголын эрх баригчид Австралийн иргэдийг хилээр гарахыг удаа дараа хориглож ирсэнд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байв. Энэхүү мэдээлэл нь Монголын нөхцөл байдлын талаар ойлголт өгөхөд чухал ач холбогдолтой болсоныг оролцсон Австралийн парламентын гишүүд тэмдэглэж байв.