
Төсвийн орлого нийт 300 тэрбумаар тасарсан талаар Сангийн сайд Ч.Улаан мэдээллээ. Ирэх саруудад эдийн засаг идэвхждэг үе учраас Сангийн яам дээрх тасалдлыг бүрэн арилгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Манайхаас нүүрс авсан улсуудын мөнгө ч эхнээсээ орж ирж байгаа юм байна. Энэ нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж Сангийн сайд хэлж байна.
Мөн санхүүгийн эх үүсвэр нэмж дайчлах, улсын өр нэмэгдүүлэх боломж байхгүй байгаа учраас зарлагаа багасгаж байж төсвийн алдагдлаас гарна гэж тооцоолж байгаа аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)