
Яг одоо Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын асуудлыг хаалттай хэлэлцэж байна. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн Засгийн газраас энэ сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Гол агуулга нь төмөр замын царигийн асуудал юм. Харин өнөөдрийн хурлаар уг асуудлыг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хэлэлцэж эхлэх үед гишүүдийн зүгээс хуралдааныг хаалттайгаар хийх горимын санал гаргалаа. Ингээд уг асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нууцын зэрэглэлтэй мэдээлэл танилцуулна хэмээсэн тул байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)