Ерөнхий сайд Н.Алтанхуягт хоёр асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байна. Тодруулбал Баянхонгор болон Говь-Сүмбэр аймгийн Засаг даргыг хууль бусаар томилсон гэх үндэслэлээр хэсэг хүмүүс Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэд дээрх аймгуудын засаг дарга нарыг төрийн албанд гурван жил ажилласан туршлагатай байх гэсэн
хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. Маргааныг хянан хэлэлцэх хугацаа 30 хоногт үргэлжилдэг. Тиймээс 30 хоногийн дотор Үндсэн хуулийн цэц уг асуудлаар шийдвэр гаргах нь тодорхой боллоо. Хэрвээ хууль зөрчиж дээрх аймгуудийн Засаг даргыг томилсон гэдэг нь тогтоогдвол энэ нь Ерөнхий сайдыг огцруулах бас нэгэн үндэслэл болно гэж үзэж байгаа аж. Эсвэл Ерөнхий сайд Баянхонгор болон Говь-Сүмбэр аймгийн засаг даргыг томилсон шийдвэрээ хүчингүй болгож болно гэсэн саналыг маргаан үүсгэсэн хүмүүс хэлж байна.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (2)