
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.06.24/ хуралдаанын эхэнд Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч ажлын хэсэг дахин хуралдаж байр сууриа нэгтгэх шаардлагатай хэмээсэн учир хэлэлцэхийг хойшлууллаа.
Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Т.Энхэлээ