УИХ-ын эмэгтэй гишүүд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 11:00-12:00 цагийн хооронд Засгийн газрын 11-11 төв дээр ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг сонсохоор ажиллах гэж байна. Та өөрт тохиолдсон асуудлаар 1111 утас руу залгаж УИХ-ын гишүүдтэй шууд яриарай.Хэрвээ та ·бие дааж бизнес эрхлэхээр тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байгаа бол, ·таны бизнесийн үйл ажиллагаанд төрийн байгууллагаас тогтмол хяналт шалгалт хийдэг бол,·таны эрхэлж буй үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанд төрийн байгууллагын хүнд суртал, олон шат дамжлага саад учруулж байгаа бол та заавал холбогдоорой.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн ажлын алба



















































