
Яг одоо АН-ын бүлэг хуралдаж байна. Тус бүлэг хоёр өдөр дамнан хуралдаж байгаа нь энэ юм. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцэж байр сууриа нэгтгэнэ. Тодруулбал, Төсвийн зарцуулалтын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж байгаа аж. Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна.
Бүлгээр хэлэлцсэн асуудлуудын талаар маргааш сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.