АТГ-ынхан өнгөрсөн шөнө Эдийн засгийн хөгжлийн яаманд шалгалт явуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Ингээд бичиг баримтуудыг хураан авч өрөөнүүдийг битүүмжилсэн байна. Одоогоор тус яамны ажилчид өрөөндөө орох боломжгүй байгаа гэнэ. АТГ-ынханы шалгалт үргэлжлэн хийгдэж байгаа аж. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнөөс өнгөрсөн баасан гаригт тагнах, чагнах, дүрсжүүлэх төхөөрөмж илэрсэн нь дуулиан болоод байгаа билээ. Уг төхөөрөмжийг АТГ-ын Гүйцэтгэх албанаас тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл дээрх үйлдэл нь АТГ-ынханыг тавьсан байх магадлалтайг улам баталж өглөө.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (2)