Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн хуулийн талаар хэлэлцлээ

2014-6-25
0
ЖИРГЭХ

  BSN_8371УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүдийн уулзалт, ярилцлагыг өнөөдөр /2014.06.25/ үдээс хойш Төрийн ордонд зохион байгуулав. Уулзалт, ярилцлагад ажлын хэсгийн гишүүд болон Төрийн байгуулалтын байнгын хорооны урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Ардчилсан засаглал, жендэрийн нэгжийн дарга, доктор Марчин Валецки, мөн УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтнууд оролцлоо.

  УИХ-ын гишүүн Р.Бурмаа уулзалт, ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ, дэлхийн 30 гаруй улсад ардчилсан засаглалыг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр 18 жил ажиллаж, ихээхэн дадлага туршлага хуримтлуулсан доктор Марчин Валецки ажлын хэсгийн гишүүдтэй санал бодлоо хуваалцахаар хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд түүнтэй үдээс өмнө уулзаж Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар санал солилцсон тухайгаа дуулгасан юм.

  Ингээд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийн талаар товч танилцуулга хийлээ. Манай улс Улс төрийн намын тухай хуулийг анх 1992 онд батлан гаргаж, 2005 онд уг хуулийг шинэчлэн найруулж баталсан. Улс төрийн намуудын санхүүжилтийн эх үүсвэр нь гишүүдийн татвар болон намыг дэмжигчдийн хандив, төрөөс үзүүлж буй дэмжлэгээс бүрддэг гэдгийг тэрээр дурдаад хуулийн төсөлд тусгахаар улс төрийн намуудын удирдлага, ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа зарим санааг хуваалцав.

  Сүүлийн үед газар аваад байгаа улстөржилтөөс салах үүднээс улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг зогсоох, намуудын санхүүжилтийн эх үүсвэрийн зохих хэсгийг төрөөс санхүүжүүлдэг байх, нам үл хөдлөх хөрөнгөтэй байх эсэх асуудлыг зохицуулах, улс төрийн боловсролыг төрийн дэмжлэгээр үзүүлдэг байх, түүнчлэн намын санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгахаар ярилцаж байгаа. Мөн улс төрийн намын бүртгэлийн байгууллагыг тодорхой болгож, өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг байх механизмыг бүрдүүлэх, үүнийг төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгтэй нь холбож авч үздэг байхаар тусгахаар төлөвлөж байгааг тэрээр хэлсэн юм.

  Өнгөрсөн таван жилд Европын Холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын зүгээс улс төрийн намуудын санхүүжилтэд ихээхэн анхаарч, энэ талаарх олон улсын шилдэг практикийг тусгасан тусгай ном гаргажээ. Энэ талаар доктор Марчин Валецки танилцуулж, санал бодлоо хуваалцсан юм.

  Сүүлийн жилүүдэд улс төрийн намуудад итгэх олон нийтийн хандлага дэлхий дахинд буурч байна. Европын орнуудад гэхэд иргэдийн 10 хувиас илүүгүй нь улс төрийн намуудад итгэдэг гэсэн судалгааны дүн гарсан байдаг гэдгийг тэрээр дурдлаа. Мөн улсын төсвөөс намуудад санхүүжилт олгодог асуудал 1990-ээд оноос өргөжиж, Европын ихэнх орон энэ аргыг идэвхтэй хэрэглэх болсон. Гэхдээ ихэнх оронд парламентад суудалтай намуудад төсвөөс санхүүжилт олгодог. Улсын төсвөөс үзүүлэх дэмжлэг нь гол төлөв намын санхүүгийн эх үүсвэрийн 80 хүртэл хувь байдаг бөгөөд улс төрийн намын хараат байдлыг алдагдуулахгүйн үүднээс энэ хэмжээг зохистой хязгаарт байлгах хэрэгтэй юм. Түүнчлэн намуудад төсвөөс дэмжлэг үзүүлж буй тохиолдолд уг мөнгийг юунд зарцуулж, хэрхэн тайлагнаж байгаад тавих хяналтыг хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай. Мөн хувийн хэвшлээс өгөх хандив туслалцаа болон төрийн санхүүжилт нь тэнцвэртэй байх ёстой. Энэ бүхэнд хөндлөнгийн хяналт тавьдаг хараат бус мэргэшсэн байгууллагатай байх нь чухал хэмээн үзэж буйгаа тэрээр хэллээ.

 Ардчилал мөнгийг хянаж зохицуулах ёстой байтал сүүлийн үед мөнгө нь ардчиллыг хянаж байгаа нь энэ зууны санаа зовоосон асуудлын нэг болоод байгааг доктор Марчин Валецки онцлоод намын санхүүжилт нь ил тод тунгалаг, авлигаас ангид, шударга ёсонд нийцсэн, олон нийтийн эрх ашгийн тусын тулд зохицуулагдсан байх учиртай. Ер нь улс төрийн намын шинэтгэл, санхүүжилтийн асуудал нь хэзээ ч дуусахгүй тасралтгүй үргэлжилж, байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж баяжигдаж байдаг асуудал учраас энэ асуудалд алсын хараатай, зоригтой дандаж авлигаас сэргийлсэн шударга, төгс зохицуулалт хийх хэрэгтэйг ажлын хэсгийн гишүүдэд зөвлөлөө.

  Дараа нь уулзалт, ярилцлагад оролцсон УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Оюунбаатар, М.Батчимэг, Ц.Даваасүрэн, Д.Оюунхорол, Ж.Батзандан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, О.Содбилэг нар сонгуулийн хууль, улс төрийн намуудын тухай болон намын санхүүжилтийн талаарх олон улсын арга туршлага, эрх зүйн зохицуулалтын талаар доктор Марчин Валецкигээс асууж тодруулан санал бодлоо хуваалцлаа.

  Монгол Улс нь ардчиллыг төлөвшүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, сонгуулийн ардчиллыг бэхжүүлэх үйлсэд Төв Азийн бүс нутагтаа үлгэр жишээ болж буй орон гэж Европын Холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага ихээхэн үнэлдэг. Тиймээс энэ манлайллаа алдаж болохгүй, үүний тулд улс төрийн туйлшралыг зогсоох ёстой гэдгийг доктор Марчин Валецки уулзалт, ярилцлагад оролцогсдын асуултад хариулах үеэрээ онцоллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • үнэн үгт (103.9.90.229)
    Энэтхэгийн ерөнхий сайд айлчилж байна .Тэд 500сая сонгогчийг хайрцгаар яаж сонгуулснийг асуул даа.Үнэдээ Монгол сонгогчдоо өглөө бүр тоолсонг болно.малчин хүн 1000хонийг 20 минутанд гүйлгээд тоолохдоо нэгийг ч зөрүүлдэггүй,бүгдийг нас зүс эр эм эх хургаар нь мэддэг байтал Манайхан согууль өгдөг ганц сая хүн дээрээ ...Тэнэгүүдийн өмнөөс ичих юм.Ард түмэн намуудаасаа салаачээ.
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • бор (103.9.90.229)
    Хардаа ээлжит сүнгуулийн тухай зөвлөхөөргадаадын нэг тэнэг ирж гэнэ Бидэнд ер өөрсдөө шийддэг юм гэж байна уу,Ариа Содномцэрэнгийн хар хайрцагаар сонгууль хийгдэхгүй байх. Тэр хар хайрцаг үнэхээр ид шидтэй шүү дээ.Энэ хайрцагаар сонгууль өгөх нь ОО д хэрэглэсэн цаас л гэсэнтэй адил шүү
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • сонгогч (103.9.90.229)
    эхлээд сонгуулийн асуудал тогтолцоогоо ард түмнээрээ хэлэлцэе.Монголчуудаа сонгодог өвчнөөсөө салцгаая.Өөрсдөө хийрхэж сонгчихоод дараа нь гонгинодог ард бидний арчаагүйнх шүү
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.2.5)
    Офшорын, Оюутолгойн, порпорционалын, жунгаагийн С.баярцогт ажлын хэсгийн ахлагч нь юм бол нам сонгож Нямдорж, Дэмбэрэл мэтийн амьтад жагсаалтаар орж ирээд будлиан хутгах юм байна. Энэ хуультай хамт УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын хуулийн гишүүнцэрийн халдашгүй байдал гэгчид өөрчлөлт оруулж хэргийг нь шалгадаг ажилд үүд хаалгыг нь нээж өгөх хэрэгтэй. Үнэндээ бол ард түмэн жирийн нэг иргэн үндэсний аюулгүй байдалд аюул учруулна гэж бараг байхгүй харин энэ гишүүнцэрүүд, хөрөнгөтнүүд л ард түмнээ талцуулж,ашиг сонирхолоосоо болоод аюул учруулаад байна. иймд УИХ-ын гишүүдийг хуулийн байгууллагаас чөлөөтөй шалгах эрхийг нь саадгүй болгох шаардлагатай
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (49.0.133.16)
    Ард түмнээс шууд сонгосон хүмүүс УИХ д ордог бол зүгээрсэн. Тэгэхгүй бол баасанхүү мэтийн хүмүүс орж байна
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • zochin (103.26.193.1)
    namiin nersiin jagsaaltiig zaaval hasaarai. undsedn huuli zurchuud baigaa shuu
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
  • өлзий (103.10.23.18)
    Улсын маань хөгжлөөс улдан чангаасан хамгийн адгийн хууль Сонгулийн хууль,Намуудын хууль гэдгийг өглөө бүр санаж босдог шүү.Та нар нэгл гурилдах гээд л байгаа шүү.
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    18 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    25 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    55 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    2 цаг 32 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    2 цаг 46 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    3 цаг 2 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 7 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    4 цаг 5 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    6 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    16 цаг 28 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК