
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын бүлгээс түүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Уг нь өмнөх долоо хоногийн чуулганы хуралдаанаар түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан боловч УИХ-ын дарга З.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулсан юм. Мөн Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэхэд гишүүдийн олонхи нь түүнийг огцруулахыг дэмжээгүй.
Уг асуудал нь нийтдээ дөрвөн удаа хойшлоод өнөөдөр хэлэлцэх гэж байгаа нь энэ юм.
МАН-ын бүлгийн зүгээс Н.Батбаяр сайдыг ажилдаа хариуцлагагүй хандсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, эдийн засгийг хүндрүүлж, ард түмний амьдралыг доройтуулсан хэмээн үзэж байгаа юм. Тус бүлэг өмнө нь ч түүнийг огцруулах асуудлыг хөндөж байсан билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)