УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нар гэргийн хамт өнөөдөр /2014.06.25/ Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотод зочлон “Эрдэнэ зуу” хийд, “Хар хорум” музейд зочилсны зэрэгцээ Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт байрлах “Хөшөө цайдам музей”-г үзэж сонирхлоо. “Хөшөө цайдам” музейг Монгол Улсыг Засгийн газрын 2010 оны 32 дугаар тоот тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий “Хөшөө Цайдам” музей байгуулагдсан байна. Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Хөшөө цайдам” музейг үзэж сонирхсоны дараа УИХ-ын дарга З.Энхболд болон БНТУ-ын Үндэсний Их Хурлын ноён Жемил Чичек нар Архангай аймгийн хашаат сумын нутаг дэвсгэрт болсон бэсрэг наадмыг үзэж сонирхлоо.
Архангай аймгийн Хашаат суманд болсон бэсрэг наадмыг Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичект зориулан зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс “ бүлгийн дарга Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан явлаа. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.