Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсаа худалдагчдын бичлэг нь байгаа бол төмөр замтай, замгүй ил гаргах хэрэгтэй

2014-6-26
0
ЖИРГЭХ
Эх оронч гэдгээ харуулахын тулд бид гуйланчлал, дампууралтайгаа ахиад хэдэн жил тэсэх ёстой юм гэнэ.
    замСаяхандаа. Манай Ерөнхий сайдыг Санкт-Петербургэд айлчилж байхад Оросын төмөр замын нэгдлийн дарга В.Якунин уулзаж “Монгол Улс шинэ төмөр зам төслийн хүрээнд хос цагирагтай болохоор шийдсэн нь зөв алхам” гэж хэлсэн. Хос цариг гэдэг нь “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам нарийн, бусад зам нь өргөн болох нь зөв гэсэн санаа гэдгийг төвөггүй ойлгож болно. Ингэснээр Орос ах нараас ямар нэгэн бүдүүн төмрийн шахаа байхгүй шүү гэдгээ эелдгээр илэрхийлсэн.

    Ойрмогхон эрлийзүүд Монголыг Хятадад уусгах гэж нарийн төмөр зам тавих боллоо гэсэн нэвтрүүлэг телевиз бүрээр цацагдаж эхэлсэн. “Хэрвээ та нар нарийн царигийг дэмжвэл хэнээс хэдэн төгрөг авсан, хэнтэй унтаж хэвтсэн баримтыг чинь дэлгэнэ шүү” гэж нэвтрүүлгийг хийсэн эрхэм эх оронсогоор заналхийлэв. Үнэхээр манай сайд дарга нарын харийнханд эх орноо худалдсан, шалиглаж садарласан, мөнгө өгч авсан бичлэг байгаа бол түүнийг төмөр замын царигаар барьцаалдаг нь ямар учиртай юм бол? Өргөн царигийг дэмжинэ гээд кноп дарчихвал тэр бүх бичлэг, баримтаа устгачих хэрэг үү? Хэрвээ үнэхээр эх орондоо хайртай эрхмийн гарт эх орноо худалдагчийн бичлэг орсон бол түүнийг төмөр замтай, замгүй нийтэд дэлгэж хууль шүүхийн давцанд дуудах нь шударга ёс биш гэж үү? Улс үндэстний эрх ашиг, аюулгүй байдалтай шууд холбогдох тийм ноцтой баримт байгааг төмөр замын царигаар барьцаалж дараад байгаа нь өөрөө ардаа маш ноцтой эрх ашиг дагуулаад байгаа хэрэг биш үү? Нөгөө талдаа ОХУ-ын зүгээс хүртэл “Та нар урагшаа нарийн замаа тавь” гэдэг зөвлөмж өгч “шинэ төмөр замын төсөлд оролцохгүй, харин одоо байгаагаа хос шугамтай болгоё” гэж хэлээд байхад Оросын нэр барьж өргөн цариг зүтгүүлээд байгаа нь ямар учиртай юм бэ?

    Нарийн цариг дээр ажиллах боловсон хүчин байхгүй. Тэрнийг хийх мянга мянган Хятад орж ирнэ гэсэн гэнэхэн тайлбарт ард нийтээрээ итгэж л байдаг. Угтаа бол нарийн гэж нэрлэгдээд байгаа тэр цариг нь ердөө л Европын буюу олон улсын стандартын зам юм. Хоорондоо хэдхэн см-ийн зөрүүтэй энэ зам дээр боловсон хүчин бэлтгээд байх шаардлаггүй. Шаардлагатай бол тэрийг заавал Хятадаас оруулаад байхгүйгээр Европ болон гуравдахь орнуудаас авч болох хувилбар бий гэдгийг ч мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.

    Эх оронч гэдгээ харуулахын тулд бид гуйланчлал, дампууралтайгаа ахиад хэдэн жил тэсэх ёстой юм гэнэ. Харин ирээдүйнхээ төлөө бүсээ чангал гэж уриалаад байгаа тэр эрхэм бол өөхөнд хөлбөрч хэд бол хэдэн жилийг барах тэнхэлтэй нэгэн. Төр бодлогыг нь батлаад хий гэж эрх өгсөн нь саяхан. Хоёр жилийн дотор бариад “алаад өгнө” гэж тодорч байсан мань эрхэм “Гадынхан энэ төслийг маш их сонирхож байгаа. Концессийн хөрөнгө оруулалтаар ажил явна” гэдгийг онцолж байсансан. Гэтэл одоо өнөөх гадны хөрөнгө оруулагчийн тухай яриагаа ор тас мартаад “Засгийн газар ямар ч мөнгө өгөөгүй” гэж гоншигнож явах аж. Ядаж нэг хөрөнгө оруулагч манай “сансарын төмөр замын” төслийг сонирхсон бил үү? Өдрөөс өдөрт үнэнтэй тулж, бодит байдалдаа захирагдан урагшаа төмөр замаа тавих гэтэл сэлэм эргүүлээд босоод ирэх тэрхүү эрхмээс “Ашигт малтмалаар бидний өрсөлдөгч Орос орон манай эцсийн бүтээгдэхүүнийг өөрсдийнхөө нутгаар хэдэн мянган км аялуулаад Япон, Солонгосын зах зээлд гаргах уу?” гээд асуучих сэтгүүлч нэг ч олдохгүй байгаа юм даа.

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Та бүхэн санаж байгаа бол Х.Баттулга сайд хоёр жилийн дотор баруун, зүүн талын 1000 гаруй км замыг барьж дуусгана гэж байсан.  Гэтэл өнөөдөр нэг км байтугай нэг метр ч зам тавигдаагүй, улс төрийн маргаан өрнөсөн хэвээр л байна.  Нийгмийг талцуулсан, улстөрийн нэвтрүүлгүүд явагдаж эхэлж байна.  Нэг нэгнээ эрлийз, хурлызаар нь дуудаж, Монгол Улсаа хоёр хуваасан, улстөржсөн зүйл явагдаж байна.  Үндсэндээ АН дотор хоорондын улстөрийн тэмцэл, фракц, хоорондын зөрчил эрээ цээрээ алдаж байна. Сая гэхэд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл орж ирэхэд салбар хариуцсан сайд нь энэ бодлогыг дэмжихгүй, гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлж, Ерөнхий сайд нь гуйгаад сууж байгаа ийм л байдалтай байна. ” гэж нууцлаад байгаа төмөр замын маргааны бодит байдлыг илчлэв.

    АН-ын фракциудын зөрчилд Монгол Улс туйлдаж байна. Одоо бүр өргөн, нарийн царигаар Хятадын эрлийз биш, мөн болон тэмцэлдэх юм байх. Аугаа эх оронч өргөн царигтнуудаа? Улс орноо худалдсан адгийн шар нарын бичлэг байгаа бол ил гарга. Өөрсдийнхөө эрх ашгаар улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх ноцтой баримтыг солих гэж байгаа явдал чинь ариун явдал гэж үү?

Т.Цагариг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Г.Батнасан (202.179.10.94)
    Хятад Төвд рүү төмөр зам тависнаар Төвд бүрмөсөн устах замдаа орсон. Боддоо.
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.13.113)
    Энэ нийтлэлийг бичсэн хүн монгол хүн мөн болов уу бууны нохой юм уу
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.25.46)
    zob shuu mash zob yum bichij uuniig oilgoh chadbartai eruul mongolchuud olon bga blgui dee
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.78.108)
    shyyd tavghihooo battylgaa myy adgiin luivarghdiig xoshignii ard uy xiij baigaag xarii tor gej baidag bol bvgdiig n xyjaa ryy n yavyylo
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.70.34.114)
    энийг бичсэн новү хэнээс хэдэн төгрөг авсан бэ
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Unshigch (71.42.153.32)
    Hunii zahialgaar bichij talhnii mungu oldog mal l bna! Gaihah yum alga.
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.230.82.226)
    г суулгаад эзэлсэн шигээ л эзэлнэ дэ, ийм аюул ойрхон ирчээд бхад бид дуугүй хараад суугаад байх у, харж суугаад улс орноо хужаад өгөх ү, ийм шийдвэр гаргахад бэлэн бгаа улс төрч нэртэй нохдуудыг бүгдийг ***** руу нь хөөцгөөе, нэгдэж, нийлж тэмцэе, монголчууд аа
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    ner usaa ch tavij chadahgui baij chi bitgii ***** oo
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • зочин (103.26.193.28)
    монголчууд хэт туйлшрахдаа сайн шүү дээ. гэхдээ өвөг дээдсээс долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчмаар хөгжлийг харж тусгаар тогтнолоо алдах бий.гадны сонирхлыг дагахдаа монгол улсынхаа алс хэтийг л бодоорой доо.
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Нарийн цариг хэрэггүй (124.158.77.8)
    Ийм хэн бичсэн нь мэдэгдэхгүй худлаа юм бичиж ард түмний тархийг угаах гэж оролдох хэрэггүй. Үүнийг бичиг бол Хятадын даалгавараар бичсэн байна. Орсууд нарийн царигаар төмөр зам тавь гэж хэзээ ч хэлээгүй. Ингэж худлаа бичиж төөрөгдүүлж болохгүй Нарийн царигийн төмөр зам тавибал Хятадууд монголыг алгуурхан эзлэх эх суурь болно. Өвөр Монголчууд Уйгарууд Түвдүүд хэрхэн боолчлогдож байгааг харцгаа. Эх орноосоо урвагчидыг зайлуулцгаая.
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (49.0.135.136)
    Ali alniinh ni tald orolgvi mongoloo gesen setgel zvrhtei bai
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (210.102.192.156)
    Хятад руу төмөр зам тавих яавч болохгүй. Ирээдүйд түвд, шинжаан уйгурын гашуун түүх дарангуйлал манай монголд давтагдаж, тэмцэл гарах нь ойлгомжтой. болгомжил. өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэдэг дээ
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • хххххххххххххх (202.61.97.81)
    хос царигийг Монголд байгуулах гээд байгаа улсууд сэлгэн ачилтын нэмэлт зардлыг нь Монголоор үүрд гаргуулах гээд л байгаа гэж ойлгоод хос царигийг хувьдаа эсэргүүцээд байгаа шдээ
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • хххххххххххх (202.61.97.81)
    үүнийг бичигч ямар санаагаар бичсэнийг мэдэхгүй юм? гэхдээ улс дотроо хос царигтай төмөр зам тавьсан бол заавал нэмэлт зардал гаргаж цариг хооронд сэлгэн ачилт хийх болдог? тэр нь асар их цаг хугацаа, мөнгө төгрөг, хүн хүч зарцуулах болдог гэдгийг ойлгомоор юмаа? тэрнээс хятад европдоо асуудал нь байгаа юм биш гэж бодож байна
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Aglaa (27.123.214.118)
    Баттулгын захиалгат нэвтруулгээр оросын гадаад хэргийн сайд Лавровын хэлснийг илт гуйвуулсан: ОХУ-ын иргэдээ хамгаалж цэргээ оруулж магадгуй гэж бхад оросоор ярьдаг хун бурийг хамгаалах гэж гуйвуулсан
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.8.174)
    Баттулга гэж оросуудын тэжээсэн бөөс байнаа. Бас хэдэн өөршигээ боловсрол муутай, сэтгэлзүйн асуудалтай хэдэн юмнуудаа дагуулчихчихжээ кх, кх.
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • zochin (202.131.234.106)
    lalriin sait bn daa ene
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.79.4)
    Чи өөрөө хараагүй хүн явуулсан зүйл дутвал, чанар хангалтгүй байвал, тэр стандарт биш байвал яах вэ? Нөгөө явуулсан хүн бүх хариуцлага хариуцах болно биз дээ? үгүй гэвэл шүүхэд хандана. Нутгийн гүндээ шилжүүлэн ачилт хийхийн тулд төлөөлөгчийн газрыг байгуулж ажиллуулдаг болно Тэгээд сайн удаан тайван боддоо
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
    • Medehgui ee yu bod gene uu ?
      2014 оны 06 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    18 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    26 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    56 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    2 цаг 33 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    2 цаг 47 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    3 цаг 3 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 8 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    4 цаг 6 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    6 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    16 цаг 29 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК