Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг дээр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.Тиймээс эл асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас зургадугаар сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлж байжээ.
Т.Энхэлээ



















































