Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Монголын зүүн хэсгээр ОХУ, БНХАУ-ыг холбосон хамтын дөт бөгөөд хямд төсөр замыг тавьж болно

2014-6-26
0
ЖИРГЭХ

    itar tass 0001Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгээр Монгол УИХ-ын дарга З.Энхболд Орос, Монголын харилцааны хөгжлийн хэтийн төлвийн талаар ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгч, ОХУ, БНХАУ-ын хооронд шинэ “Талын зам”-ыг байгуулахад Монгол Улс бэлэн байгааг илэрхийлэв.

Сергей Романович: Ноён Энхболд, Та ОХУ, Монгол Улсын парламент хоорондын хамтын ажиллагааны түвшинг хэрхэн үнэлж байна вэ? Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой хийсэн хэлэлцээрийн дүн нь хамтын ажиллагааны хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ? Танай улсад хийсэн түүний айлчлалын үеэр ямар тохиролцоонд хүрсэн бэ?

-Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод даруй 93 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид бүх түвшинд, тэр дундаа парламент хооронд тогтмол төлөөлөгчид солилцож ирсэн. Манай хоёр орны найрамдал, сайн хөршийн харилцаа нь урт удаан түүх, харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжиж ирсэн. Манай парламент хоорондын харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. 1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хурал байгуулагдсны дараа Монгол, Оросын парламентын бүлэг бий болсон. Энэхүү бүлэг нь парламент дахь хамгийн олон гишүүдтэй, идэвхтэй бүлгүүдийн нэг юм. Энэ төрлийн Найрамдлын бүлгүүд Холбооны Зөвлөл, Төрийн Думд ажиллаж байгааг бид бүхэн мэднэ.

Өмнө нь манай парламент хоорондын харилцаа нь гол төлөв Төрийн Думтай хөгжиж байсан. Гэвч энэ жил энэхүү хамтын ажиллагаанд сенаторууд, ялангуяа Чита, Эрхүү муж, Алтайн хязгаар, Буриад Улс болон бусад хил орчмын бүс нутгийн төлөөлөгчид идэвхтэй оролцох боллоо. Манай хоёр улс нь хэдэн мянган километр үргэлжлэх хилийн зурвасаар хиллэдэг. Монголын парламентын хувьд Холбооны Зөвлөлтэй харилцаагаа хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой. Хатагтай Матвиенкогийн айлчлал нь манай парламент хоорондын харилцааны өндөр түвшинг илэрхийлсэн хэрэг боллоо. Энэхүү айлчлал нь түүний Холбооны Зөвлөлийн даргын хувиар хийж буй анхны албан ёсны айлчлал юм.

Бидний яриа, хэлэлцээ нөхөрсөг, харилцан ойлголцлын уур амьсгалд болсныг тэмдэглэе. Бид хоёр орны харилцааны цаашдын хөгжилтэй холбоотой тодорхой асуудлуудаар санал солилцож, хэд хэдэн чухал асуудлуудыг хөндөж ярилцлаа.

Манай хоёр улсын харилцаа нь үнэхээр стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байна. Үүнд парламент хоорондын харилцаа холбоо томоохон үүрэг гүйцэтгэдэг.

Сергей Романович: Яриа хэлэлцээний явцад манай хоёр улсын хооронд иргэд визтэй зорчдог журмыг цуцлах асуудлаар санал солилцсон уу? Энэ асуудлаар ямар тохиролцоонд хүрсэн бэ?

-Манай хоёр орны хамтын ажиллагааны хүрсэн түвшин, дулаан уур амьсгалын хүрээнд бид энэ асуудлаар В.И.Матвиенкотой санал солилцож, визтэй зорчих журмыг цуцлах нэгдсэн байр сууринд хүрсэн. Хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд холбогдох тохиролцоо, шийдвэрт хэдийн хүрсэн. Хэлэлцээрүүдийг /иргэд харилцан визгүй зорчих болон албадан нутаг буцаах тухай/ байгуулах яриа хэлэлцээ 5 жил үргэлжилж байна. Монгол Улс, ОХУ-ын хооронд иргэд харилцан визгүй зорчих нөхцлийг бий болгох нь жуулчдын тоог нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна гэдэгт итгэж байна. Энэ оны 8 дугаар сард Халх голын байлдаанд ялалт байгуулсны 75 жилийн ойн баярт ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оролцохыг хүлээж байна. Түүний айлчлалын үеэр дээрх хэлэлцээрүүдэд хоёр тал гарын үсэг зурна гэж бодож байна.

Сергей Романович: Орос, Монголын харилцааны өнөөгийн түвшинг Та хэрхэн үнэлж байна вэ?

-Цаг хугацаагаар шалгагдсан найрамдал, хамтын ажиллагааны бат бэх холбоо Монгол Улс, ОХУ-ыг холбож байдаг. Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 75 жилийн ойг энэ онд бид тэмдэглэнэ. Энэхүү ялалт нь бидний найрамдлын холбоог бэхжүүлдэг чухал бөгөөд мартагдашгүй хүчин зүйлүүдийн нэг гэж боддог.

Манай хоёр улсын улс төрийн харилцаа маш өндөр түвшинд хөгжиж байгаа бол түүнээс бага зэрэг хоцорч буй хамтын ажиллагааны салбарууд байсаар байна. Тухайлбал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа. Бид бүхэн үүнийг засах учиртай. Учир нь эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх томоохон нөөц бололцоо манай хоёр улсад бий. Боловсрол, шинжлэх ухаан, мөн цэрэг болон хүмүүнлэгийн салбаруудад хоёр талын харилцаа идэвхтэй хөгжиж байна. Хил орчим, бүс нутгийн хамтын ажиллагаа хоёр талын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү хамтын ажиллагаа нь тун ирээдүйтэй, энэ чиглэлд бид хамтран ажиллах нь зүйтэй юм.

Сергей Романович: Монгол Улсад “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийн тухай танилцуулна уу?

-Сүүлийн үед ОХУ, БНХАУ хоорондын худалдааны эргэлт нэмэгдэж байна. Түүнээс гадна, зөвхөн Украинаар дамжуулан Европт гаргаж буй байгалийн хийн нийлүүлэлтийн хамаарлаас ангижрахын тулд ОХУ нь өнөөдөр экспортын шинэ замтай болох хэрэгтэй байгаа юм. Үүнтэй холбогдуулан шугам хоолойг ямар чиглэлээр барьж байгуулах, мөн ОХУ, БНХАУ-ын хооронд авто болон төмөр замын тээвэрлэлтийг хэрхэн хангах вэ гэсэн асуулт урган гарч байгаа юм.

ОХУ, БНХАУ нь өргөн уудам газар нутгаар хиллэлдэг боловч энэ нь уул нурууд голдуу байдаг. Өндөрлөг газар шугам хоолой тавих, төмөр зам барих нь техник, технологийн хувьд тун хүндрэлтэй төдийгүй эдийн засгийн талаасаа зардал ихтэй. Монгол Улс нь газар зүйн хувьд маш ашигтай байрлалд оршдог. Монгол Улсын зүүн хэсгээр хамгийн богино бөгөөд хямд өртгөөр ОХУ, БНХАУ-ыг холбох зам тавьж болно. Энэ оны 5 дугаар сард болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хоёр тал дээд түвшинд уулзахад Улаанбаатар төмөр замыг Ази, Европыг холбох тээврийн үндсэн шугам болгох, баруун Сибириэс Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах орны чиглэлийн байгалийн хийн хоолойг Монгол Улсын тал нутгаар дамжуулан барьж байгуулах саналыг монголын тал оросын талд тавьсан. Бид энэхүү замаа “Путины талын зам” гэж нэрлэж байгаа.  Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд бид оросын талтай хамтран ажиллахад бэлэн байна. Энэ нь гурван улсын төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгнө гэж бодож байна.

                                                                Ярилцсан сэтгүүлч: Сергей Изотов

                                                               /Эх сурвалж: ИТАР-ТАСС, Улаан-Баатар 2014.06.23
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    17 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    25 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    55 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    2 цаг 32 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    2 цаг 46 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    3 цаг 2 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 7 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    4 цаг 5 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    6 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    16 цаг 28 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК