
Хэлэлцүүлгийн шатанд Сангийн сайд Ч.Улаан болон Үйлдвэр хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар тухайн салбарын сайдуудын багцын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн товч танилцуулгыг хийв.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, А.Бакей нар төрийн зарим байгууллага ямар шалтгаанаар төсвөө хэтрүүлэн зарцуулсан талаар тодруулж хариулт авлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүд гараагүй тул Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.